Хэлсэн үг, боддог бодол
2012.06.12

Хэлсэн үг, боддог бодол

Бид дэлхийн зах зээлийн гадна байсаар л ирлээ.Юуны өмнө бид даруйхан дэлхийн эдийн засгийн нэг нэгж нь болох хэрэгтэй байна.

6

Хууль эрх зүйн орчинг сайжруулж зах зээлийн эдийн засгийг дэмжиж ,хөдөлж хөдөлмөрлөж , бүтээж байгаа хүмүүсийг дэмжсэн орчин өнөөдөр үнэндээ алга.Ийм л зүйлийг бид хийх хэрэгтэй байна.

Монголд ажил хөдөлмөргүй олон хүн байна.Хөдөлдөг хүн бүрээ дэмждэг хууль хэрэгтэй байна. Ингэснээр хүмүүс орлогожиж Монгол улс мөнгөтэй болно.

Сүүлийн олон жилийн турш дандаа төсвийн байгуулагын ажилтны цалинг хэмнэх тухай ярьсаар ирлээ.Төсвийн байгуулагуудад 160 гаруй мянган ажилтан бий.Тэдний дотор оймс нэхэж ,  талх барьж байгаа нэг ч хүн байхгүй шүү дээ .Цаана нь байгаа сая гаруй хүний тухай огт ярихгүй ,анхаарахгүй ,явж ирсэнийг засч залруулах цаг болсон гэж би боддог.

Сургалтын төлбөр дээр амь зуудаг их , дээд сургуулиуд байгаа цагт, сургалтын   чанарт яаж ахиц гарах юм.Тэндээс дэлхийд өрсөлдөх чадвартай сайн боловсон хүчин төрөхгүй шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.