“Жаст” 60 тэрбумын өрөөсөө 650 саяыг л төлжээ
2011.10.13

“Жаст” 60 тэрбумын өрөөсөө 650 саяыг л төлжээ

Одоогоос бараг хоёр жилийн өмнө арилжааны хоёр банк дараалан дампуурлаа зарлаж байв. Тухайн үед Банкан дахь иргэдийн мөнгөн хадгаламжид баталгаа гаргах хуулийн дагуу Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосон юм. "Анод", "Зоос" банканд зориулж гаргасан энэхүү бондын эргэн төлөлт өдгөө ямар байдалтай байгааг Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж шалгасан аж. О.Чулуунбат гишүүний ахалсан уг ажлын хэсэг өчигдөр санал, дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Хамгийн сонирхолтой нь, Засгийн газар 100 тэрбумын бонд гаргаж өгсөн хэрнээ дампуурсан банкны барьцаанд байсан Олон овоотын алтны ордын лицензийг бусдад шилжүүлээд өгчихсөн аж. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч О.Чулуунбат дараах мэдээллийг өгснөөр хуралдаан эхэлсэн юм.chuluunbat_bannaf
О.Чулуунбат: -Засгийн газар "Зоос" хүнд байдалд орлоо. "Зоос"-ыг аврахын тулд бонд гаргаж мөнгө босгоё гэсэн. Тухайн үед УИХ-ын гишүүд бонд гаргаж байгаа бол барьцаа заавал авах ёстой шүү гэж сануулж байсан. Ингээд Засгийн газар 100 тэрбумын бонд гаргасан. "Зоос"-ыг дампууруулсан гол төсөл нь Олон овоот байсан юм. Тэр төслийн 60 тэрбумыг Засгийн газар өгсөн хэрнээ ямар нэг барьцаа аваагүй байв. Харин ч Олон овоотын лицензийг Ашигт малтмалын газраас "Жаст ойл" компанид шилжүүлээд өгчихсөн. Тухайн үед Олон овоотын лицензийг эзэмшиж байсан "Голдман сакс" банкныхан танай төрийн зохицуулалтыг ерөөсөө ойлгохгүй байна гэж байлаа. Өөрөөр хэлбэл, хүний хөрөнгийг шууд хураагаад авчихсантай адил зүйл болсон. Тиймээс энэ алдаагаа Засгийн газар арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө залруулах ёстой гэж ажлын хэсэг үзлээ.

"Зоос"-ын өөрийн хөрөнгө нь 40 тэрбум төгрөг. Гэтэл Олон овоот төсөлд 60 тэрбумын зээл өгчихсөн байсан. Одоо уг төслийг нээлттэй дууд-лага худалдаагаар борлуулж мөнгөө олж авах ёстой. Монгол банкнаас авсан мэдээллээр бол "Зоос" банканд төлөх ёстой байсан өрөөсөө дөнгөж 650 сая төгрөг л төлсөн байна лээ. Олон овоот төслийн гол бүтээгдэхүүн нь алт. Монгол банкны мэдээгээр бол ганц ч кг алт тушаагаагүй байсан. Зээлийн хугацаа нь 10 жил гэхээр жилд зургаан тэрбумыг төлөх бололцоотой компани. Гэтэл одоо ердөө 650 саяыг төлөөд байна. Ингэж л төрийг басамжилж байна шүү дээ. "Зоос" бол хувьцаат компани байсан. Гэтэл банк муудахад нөлөөлсөн компанийг торгоогүй хэрнээ хувьцаа эзэмшигч 600 гаруй хүнийг хохироожээ. Иймд ажлын хэсгээс үндсэн гурван санал гаргаж байна. Нэгд, бондын барьцаанд байгаа хөрөнгийг нээлттэй зарж арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө төсвийн хөрөн-гийг яаралтай бүрдүүлэх. Хоёрт, Олон овоотын лицензийг "Жаст"-д хууль бусаар шилжүүлсэн Ашигт малтмалын газрын албан тушаалтанд хариуцлага тооцож, арван-хоёрдугаар сарын 1 -ний дотор УИХ-д мэдэгдэх. Гуравт, барьцааг борлуулж хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох үүргийг Засгийн газарт өгч байна. Олон овоотыг 60 тэрбумын барьцаанд тавьсан. Нээлттэй худалдвал 100 тэрбум давна.

Ц.Батбаяр: -Лицензийг яагаад шилжүүлсэн юм бэ. Ашигт малтмалын газрын албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Түүнээс албан тушаалаас нь огцруулсан болоод өнгөрч болохгүй. Ер нь энэ асуудлыг Сангийн яам, Монголбанк дангаар шийдчихгүй. Цаана нь зааварчилсан хүн байж таарна. Түүнийг олох ёстой биз дээ. Ер нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж болохгүй юм уу.
О.Чулуунбат: -Ашигт малтмалын газар лицензийг хүчингүй болгоод бусдад хууль бусаар шилжүүлсэн байсан. Энэ талаарх тайлбарыг нь авсан л даа. Гэтэл дэлхийн хэмжээний "Голдман сакс" банкийг Монголын зах зээл дээр үйл ажиллагаа явуулах эрхгүй гэсэн. Ийм бол 1991 оноос хойш Монголд хөрөнгө оруулсан бүх компани хууль зөрчсөн болж таарна. Хамгийн гол нь "Зоос"-д өгөх ёстой 60 тэрбум дээр нь Зас-гийн газар барьцаа авах бай-сан юм. Татвар төлөгчдийн мөнгийг хувийн компанид 10 жилээр ашиглуулж болохгүй биз дээ. Сангийн яам саяхан буюу хаврын чуулганы төгсгөлд барьцааг нь баталгаажуулж авсан байна лээ.
Ц.Даваасүрэн: -Энэ асуудлын нэг хохирогч нь улс болчхоод байгаа юм. Хадгаламжийн баталгааны тухай хуулийн дагуу хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төр өгчихсөн. Гэтэл барьцааг нь банк дампууруулсан буруутай этгээдэд төрийн байгууллага буцаагаад өгчихсөн байгаа юм. "Голдман сакс"-ын лицензийг өөр компанид шилжүүлсэн нь Монголын уул уурхай, санхүүгийн зах зээлийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж байгаа. Энэ талаар уг нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм билээ. Гэтэл прокурор хэрэгсэхгүй болгочихсон. Улс хохирч, банк дампуурчихаад байхад прокурор хэргийг яагаад хэрэгсэхгүй болгов гээд асуудал бий.
Ц.Сэдванчиг: "Зоос" банк гээд байгаа ч үнэн хэрэг-тээ хувьцаат компани байсан. 600 гаруй жижиг хувьцаа эзэмшигч, бас 20-иод хувийг нь Европын сэргээн босголт банк эзэмшиж байсан. Ингээд дампуурлыг нь зарлахад Засгийн газар найдвартай активыг нь хурааж авч Төрийн банк байгуулсан. Харин 600 гаруй хүнийг та бүхэн хөрөнгө оруулагч болохоор хохироод үлдэх ёстой гэсэн байдаг юм. Харин Европын сэргээн босголтын банканд болохоор 20 хувийг буцаагаад өгчихсөн. Энэ бол гэмт хэрэг. Өндөр албан тушаалтнууд оролцсон байх магадлалтай.
Ц.Батбаяр: -Европын сэргээн босголтын банканд мөнгийг нь буцааж олгосон гэдэг үнэн үү. Ер нь том том газар нь луйвардаж мөнгөө авдаг, жижиг нь дарагддаг байж болох уу.
Б.Жавхлан
(Монгол-банкны тэргүүн дэд ерөнхийлөгч): -Европын сэргээн босголтын банк "Зоос"-т хоёр янзын эх үүсвэрээр мөнгө байршуулсан байсан. Харилцах дансаар 80 тэрбумыг, дүрмийн санд нь дөрвөн сая ам.доллар оруулсан байсан юм. Үүнээс 80 тэрбумыг нь Төрийн банк руу шилжүүлсэн.
Р.Амаржаргал: -Ажлын хэсгийн дүгнэлтэд "Жаст" 11.4 сая ам.доллар төлөх байсан ч чадаагүй гэжээ. Мөн Монгол-банкнаас асуухад, 60 тэрбумын буцаан төлөлт ямар байгаа вэ. Буцаан төлөлтийн график гэж бий юү. Бас барьцаа аваагүй байж мөнгө өгсөн байж байгаад Сангийн яам дөрөвдүгээр сард барьцаа авсан гэлээ.
О.Чулуунбат: -"Олон овоот гоулд" 11.4 сая ам.долларыг 2009 онд төлж дуусгах гэрээтэй байсан ч төлөөгүй. ."Монгол газар" компани ч бас төлж чадаагүй. Харин "Монгол газар" өмчөө "Жаст"-д шилжүүлж өгсөн байдаг юм. Нөгөөх нь энэ мөнгийг нь төлж чадаагүй хэрнээ төсвөөс 60 тэр.бум төгрөг урт хугацаатай авчихсан.
Б.Жавхлан:-Олон овоотын лиценз анхнаасаа "Зоос" банканд байгаагүй. Ер нь хэзээ ч байгаагүй юм билээ. Харин "Анод" дээр байж байгаад "Голдман сакс" руу шилжсэн байсан.
Р.Амаржаргал: -Байгаагүй юм яаж яваад барьцаа болчихсон юм бэ.
Б.Жавхлан: -Олон овоот төсөлд "Анод"-оос арав гаруй, "Зоос"-оос 60 тэрбумыг зээлсэн байсан. Тиймээс ордоо барьцаалсан юм. Ер нь бол тодорхой график гаргаад зээл төлүүлж байна. Олон овоот зөвхөн энэ хоёр банкнаас гадна бусад банк, татварын өр, компаниудад өгөх өр гээд нийтдээ 225 тэрбум төгрөгийн өртэй. Тиймээс энэ төслийг явуулж байж мөнгөө олж авна гэсэн зарчмаар ажиллаж байна. 225 тэрбумыг 2.5 жилд багтааж төлөх үүрэг хүлээсэн. 2013 оны зургадугаар сард төлөх хугацаа нь дуусна.
Р.Амаржаргал: Ажлын хэсгийн ахлагч болохоор 600 сая төгрөг л төлсөн гээд байгаа юм биш үү?
н.Энхбат ("Анод" банкны Эрх хүлээн авагч): -Гэрээгээр байгуулсан графикийн дагуу "Анод"-ын хувьд 650 сая төгрөг төлөөд байна.
О.Чулуунбат: -Яагаад "Голдман сакс"-т байсан лицензийг буцааж авч "Жаст"-д өгсөн юм бэ.
Ж.Батхуяг (Ашигт малтмалын газрын дарга): -Биднийг ажилд авахад Олон овоотын лиценз "Голдман сакс"-т 15 сая ам.долларын барьцаанд байсан. Хэдийгээр лиценз "Голдман сакс"-т байсан ч хууль эрх зүйн зөрчилтэй болохоор нь Монголын тал руу шилжүүлсэн юм. Энэ асуудлаас болж хууль, хяналтын байгууллага манайхыг бүтэн жил шалгасан. Тэгээд хууль зөрчөөгүй гэж үзсэн.
Ц.Сэдванчиг: -"Зоос"-ын эрх хүлээн авагч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар өр авлагыг барагдуулсан бэ. Европын сэргээн босголт банк, бас иргэн Батбаяр гэдэг нэг хүний л өрийг барагдуулсан байсан. Харин 600 хувьцаа эзэмшигчийн 10 гаруй тэрбум төгрөгийг орхисон. Компанийн тухай хуулиар бол "Зоос" хувьцаат компани. Уг нь татан буулгах гэж байгаа бол хувь-цаа эзэмшигчдийн хурал хийх байсан юм. Гэтэл Монголбанк Банкны тухай хуулийн нэг заалтыг бариад л банкийг дампууруулчихсан. Ингэхдээ найдвартай активыг нь Төрийн банк руу татчихсан. Ер нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн үү.
н.Ариунбат ("Зоос" банкны Эрх хүлээн авагч): -2009 оны арваннэгдүгээр сарын 20-нд эрх хүлээн авагч томилогдсоноос хойш 40.2 тэрбум төгрөгийн зээлийг барагдуулаад байна. "Зоос" банканд Засгийн газраас 95 тэрбумын бонд гаргасан юм. Үүнээс 21.5 тэрбумыг нь эргэн төлөөд байгаа. Анх "Зоос" 140 гаруй тэрбумын авилгатай байсан. Одоо 70 гаруй зээлдэг-чийн 89 тэрбум үлдсэн. Үүнээс 59 тэрбум нь "Монгол газар", "Жаст"-ынх. Бид Төрийн банканд сайн активуудыг, харилцах данстай хамт шилжүүлсэн. Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн хувьд дүрмийн санд оруулсан болохоор буцааж өгөхгүй. Харин Европын сэргээн босголт банк, иргэн Батбаяр хоёр бол "Зоос" банканд мөнгөө байршуулсан байсан.
Д.Ганхуяг: -"Зоос"-ыг төрд авсан нь ашигтай тусч байгаа юу, ашиггүй тусч байгаа юу. Ер нь энэ хадгаламжийн баталгааны тухай хуулийг орлуулах хууль хэзээ орж ирэх вэ.
Б.Жавхлан: -Хадгаламжийн баталгааны тухай хууль 2012 оны арванхоёрдугаар сард хүчингүй болно. Харин оронд нь Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл боловсруулаад байгаа. Удахгүй Засгийн газраар хэлэлцэх байх. Монголбанк дангаараа хуулийн төсөл өргөн барих боломжгүй болохоор хүлээж байна.
Ц.Даваасүрэн: -Улс хадгаламж эзэмшигчдийн хадгаламжид баталгаа гаргасан. Энэ мөнгийг улсад яаж буцаан төлөх вэ. Лиценз нь байгаа юм чинь борлуулж болохгүй юу.
Б.Жавхлан: -Лиценз "Зоос" банканд ерөөсөө байгаагүй. Одоогоор 100 тэрбумын чанаргүй зээлийг бид бараг-дуулж байна. Үлдсэн нь 73 тэрбум байгаа.
Н.Батбаяр: -2009 онд "Зоос" дампуурсан. Ингэхэд Засгийн газар УИХ-аас 100 тэрбумын бондын эрх авч, Төрийн банкийг байгуулсан. Гэтэл "Зоос"-т барьцаанд байсан "Монгол газар"-ын Ц.Мянганбаярын бүх юм "Жаст"-ын Ш.Батхүүд шилжчихсэн. Ингээд л нэг компанийн юмыг нөгөө нь дээрэмдээд авчихсан юм. Энэ луйварт Засгийн газар, Монголбанк оролцсон. Удирдамжийг нь С.Баяр зохион байгуулсан. Уг нь төр энэ банкийг аварсан юм чинь төр авах ёстой.
Л.Пүрэвдорж (Монголбанкны ерөнхийлөгч): -Банкны тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүй болсон банк дампуурсан. Миний толгой эргээд байна л даа. Ажлын хэсгийн тавиад байгаа санал болохоор лицензийг "Голдман сакс"-т буцааж өгөх тухай байх юм. Үүнийг яагаад У ИХ дээр яриад байгаа юм бэ. Банк дампууруулсан улсуудын өмчийн асуудлыг яагаад Байнгын хороо яриад байгаа юм. Лиценз авмаар байгаа бол хууль журмаар нь явах ёстой биз дээ. Банк дампууруулах хамгийн ноцтой үндэс бол "Анод", "Зоос"-т байсан барьцааг чөлөөлүүлээд, "Голдман сакс"-т барьцаанд өгөөд шинэ зээл авсан байгаа юм. Тэнд гэмт хэрэг бай-гаа. Түүнийг хэн хийсэн юм бэ. Хэн сонирхож байгаа юм бэ. Тэр бол хамаг юмны эх үүсвэр. Банк дампуурахад зээл нь баталгаагүй болчихсон байсан. Засгийн газрыг өмөөрч байгаа юм биш. Яаж ийгээд л Монголдоо шилжиж ирсэн.
Н.Батбаяр: -Банк дампуурсан нь үнэн. Гол нь 100 тэрбум хэзээ орж ирэх вэ. Яагаад барьцаанд байгаа хөрөнгийг зарж, улсыг хохиролгүй болгохгүй байгаа юм бэ.
Л.Пүрэвдорж: -Зарах эрх нь бидэнд байхгүй. Бид буцаагаад лицензийг нь авсан. Засаг л зарна биз.
Н.Батбаяр: -Банк дампуураад хоёр жил өнгөрчихлөө. 100 тэрбум гараад хоёржил боллоо. Хариуцлагыг төр хүлээчихээд, эрхийг нь хувийн компани эдэлж байна. Үүнийг Засгийн газар, Монголбанк санаатай зохион байгуулсан. 100 тэрбум төсөвт ороод ирвэл хэн ч, юу ч ярихгүй. Асуудал бол орж ирэхгүй байна шүү дээ. Энэ зээл одоо ямар хүүтэй байгаа вэ.
Л.Пүрэвдорж: -100 тэрбумыг буцаахын төлөө Монголбанк эрх хэмжээнийхээ бүх арга хэмжээг авсан. Барьцаагүй байсныг барьцаатай болгосон. Гэхдээ наад барьцаа чинь дөрвөн банкны зээлийн барьцаа болж байгаа. Зөвхөн төрийн мэдлийнх биш. Хувийн хоёр банкны зээлийн барьцаанд бий. Тэгэхээр УИХ зар гээд шийд гаргах нь зөв ч юм уу, буруу ч юм уу.
С.Баярцогт: -Олон овоот чинь Засгийн газартай хамаатай зүйл биш. Дөрвөн арилжааны банканд барьцаанд байгаа. Засгийн газрын мэдэлд байсан бол зарчихна.
Н.Батбаяр: -Монголбанк, Засгийн газар хоёулаа мэдэхгүй байна. Тэгээд 100 тэрбум хаанаас орж ирэх юм бэ?
Б.Жавхлан: -Барагдуулах гэж барьцаа авсан. Эргэн төлөлтийн хуваарийг гэрээлж чадсан. Нэг төгрөгийн ч төлбөр хийгдээгүй байсныг хийгээд явж байна. Дөрвөн банкан дээр 145 тэрбумын өр бий. Үүнээс хамгийн том нь "Зоос" дээр 60 тэрбум. Мөн "Анод" дээр 16 тэрбум байгаа. Бас "Голомт" банканд 30-аад тэрбум, үлдсэн нь "Хадгаламж" банканд бий. Эдгээр өрийн барьцаанд Олон овоотын лиценз байгаа.
Н.Батбаяр: -Анх банк дампуурахад "Ц.Мянганбаяр дампууруулчихлаа. 180 тэрбумын өртэй" гэж хэлж байсан. Тэгэхэд тэр мөнгө бүгдээрээ зээл байсан. Хэдэн хувийн хүүтэй зээл байсан бэ. Одоо хэд болчхоод байна.
н.Энхбат: -"Анод"-ын хувьд найман зээл байсан. Хүү нь сарын 2.4, жилийн 30 орчим хувь байсан. Одоо "Олон овоот гоулд"-ын хүү ч хуучин-тайгаа адилхан байгаа.
Н.Батбаяр: -"Монгол газар"-ын бүх өр "Жаст" компанид очсон. Зээлийг нь бүрэн хариуцаж авсан. "Жаст" одоо зээлээ төлж байна уу. Тухайн үед "Жаст" 0.01 хувийн хүүтэйгээр зургаан жилийн хугацаатай төлчих гэсэн бичиг Монгол улс руу явуулж байсан.
Л.Пүрэвдорж: -Би 1-р бичгийг мэдэхгүй юм. Харин "Хадгаламж" банк "Зоос"-ыг худалдаж авъя гэж байсан. Судалж үзсэн.УИХ дээр ч ярьсан. Гэтэл "Хадгаламж" эргүүлээд саналаа татаж авсан. Тухайн үед ийм л зүйл болсон.
Н.Батбаяр: -100 тэрбумын цаад талд "Зоос"-ын 60 тэрбум, "Голомт" дээр 30 тэрбум байгаа. Ер нь дөрвөн банкнаас гурав нь холбоотой юм байна. "Хадгаламж"-ын эзэн чинь "Жаст"-ын Ш.Батхүү өөрөө шүү дээ. Тэгээд үзэхээр Голомт"-той тооцоо бодчихоод Олон овоотоо зар л даа. Одоо Олон овоотыг "Жаст" эзэмшиж байгаа шүү дээ. Олон овоотыг зарахгүй байгаагийн шалтгаан энэ. Цаана нь С.Баяр байгаа учраас хийхгүй байна. Ингэж зараад 100 тэрбумаа барагдуулъя.
С.Баярцогт: -Мэдээж "Зоос", "Анод"-ын асуудлыг ярьж болно. Гэхдээ ажлын хэсгээс оруулж ирж байгаа санал нь хуулиа мэдэхгүй юм шиг зүйл бичжээ. Чулуунбат гишүүн өмнө Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Гэтэл Засгийн газарт гурван асуудал даалгажээ. Эхлээд .бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. "Зоос" банк хуулийн дагуу дампуурсан. Энэ бичгээр бол "Зоос"-ыг хуулийн дагуу дампуураагүй гэсэн дүгнэлт гараад ирлээ. Дараа нь Засгийн газар оролцсон мэтээр ойлгох юм. Банк дампуурахад Засгийн газрын оролцоо гэж байхгүй. Гурав дахь асуудал бол "Анод" ч бай, "Зоос" ч бай дампуурахад харилцах болон хадгаламжийг төрөөс баталгаажуулсан болохоор төр хариуцсан. Энэ мөнгөө эргүүлж авах асуудал нь Монголбанк эрх мэдлийнхээ хүрээнд ажиллана хүлээн авагч, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Мөн "Зоос"-ын сайн хэсэг дээр Төрийн банк байгуулсан. Энэ банкны хувьчлалаар бас эх үүсвэр бий болгож 100 тэрбумыг төлнө.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Ч.Гангэрэл
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.