Тамсагийн caв газар 1.5 тэрбүм барреаль газрын тостой
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Эрдэс баялаг, эрчим хүчний сай-дад Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавьжээ. Асуулгын хариуг Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сонслоо. Дорнод аймагт газрын тос олборлож буй Хятадын "Дачин тамсаг Монгол" компанийн талаар гишүүд албаны хүмүүсээс тодруулав. Тус компани 2005 оноос эхлэн Тамсагийн сав газрын 19, 21, 22 дугаар эд хайгуул хийж байгаа.
Ирэх нэгдүгээр сарын 30-нд 19, 22 дугаар талбайн хугацаа дуусч ашиглалд шилжих аж. Тус компани Монголын хамаг баялгийг урд хөрш рүү гаргаж дууслаа, Монголд өчүүхэн хөрөнгө оруулалт хийж байна, монголчуудыг ажиллуулдаггүй хэмээн С.Бямбацогт, Р.Буд, Ж.Батсуурь нарын гишүүд шүүмжлэв, Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы мэдээлснээр
"Дачин тамсаг Монгол" компани энэ онд 6250 хятад ажилтан оруулах санал тавьсан байна.
Тэдний 3900 нь ирж ажиллаад өнгөрсөн ням гаригт нутаг буцжээ. Тус компанийн ажилчдын 80 хувь нь монгол, 20 нь хятад ажилчид аж. Өнгөрсөн гэрээгээр 860 монгол хүн ажиллажээ.
Байнгын ажилчдын 140 нь монгол, 3900 нь хятадын иргэн байна. Өөрөөр хэлбэл. нийт ажилчдын 1000 нь Монгол, 4000 нь Хятадын иргэн гэсэн үг. Ажилчдын цалингийн хувьд улирлын гэрээгээр ажилладаг хүмүүст 400 ам.доллар төсөвлөдөг ч гар дээрээ. дээд тал нь 280 мянган төгрөг авд гийг Газрын тосны газрын дарга хэлэв. Энэ нь хоол, байр, хувцасны үнийг суутгаж тооцсон цалин гэж компанийнхан тайлбарласан байна.
Дорнод, Зүүнбаянд газрын тосны 26 талбай бий. 25-д нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан буюу байгуулах шатанд яваа аж Үүний 37 хувь нь Хятадынх, мөн 37 нь Монголд ногддог бөгөөд үлдсэн нь Канад, Швейцарь зэрэг гуравдагч орнууд эзэмшдэг байна.
Тамсагийн сав газарт нийт 1.5 тэрбум баррель газрын тос байгааг тогтоожээ. Гэвч энэ нь мэргэжлийн байгууллага албан ёсоор баталгаажуулсан тоо биш. Үүнээс "Дачин тамсаг Монгол компанийн хайгуул хийсэн талбайд өөрсдийнхөөр нь гаргасан тооцоогоор 200 сая баррель газрын түүхий тос байна.