Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон болохыг мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ
Хуралдаанаар сонгуулийн тухай хуулийн зарим заалт болон Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны аравдугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг тус тус үндэслэн тогтоол гаргалаа.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны үйл ажиллагааг 2012 оны аравдугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгох тухай шийдвэр гаргажээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт явагдсан УИХ-ын сонгуулийн санал хураалтад оролцсон сонгогчдын 19939 буюу 40.39 хувь нь нэр дэвшигч Гаваагийн Батхүүгийн төлөө, 16795 буюу 34.02 хувь нь нэр дэвшигч Дашзэвэгийн Зоригтын төлөө санал өгсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч Гаваагийн Батхүү, Дашзэвэгийн Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо үзэж холбогдох шийдвэр гаргалаа.