2012.09.27
О.Цолмон: Энхбаярыг хорьсон гэдгээс илүү залуусыг ийм болгосонд харамсаж байна
-Нийслэлийн шүүхэд болсон Н.Энхбаяр даргыг шүүх хурал ямархуу болж өнгөрөв?
-Шүүх хурлын шийдвэр Монголын хуулийг уландаа гишгэсэн алхам боллоо. Монголын шүүх ийм болчихсон гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл шүүх гэдэг бол биеэ даасан институт. Хэдэн мянган шүүгчдийг өөртөө багтаасан том ойлголт. Тэдэн дунд мундаг мэдлэгтэй, ухаантай шүүгчид байсан эсэхийг би үгүйсгэхгүй. Харин өнөөдөр ажиллаж байгаа тэдгээр шүүгч Монголын шүүхийг гутааж байна. Шүүгч гэж нэрлэгдэх ч эрхгүй хүмүүс шийдвэр гаргачихлаа. Хөөрхий минь, боловсрол нь дутуу, ёс суртахуунгүй байгаа гэдгээ тэд өөрсдөө ойлгохгүй байх шиг байна. Шударга байдлыг тогтоох мэдрэмж алга. Шүүгч гэдэг нэр зүүж, шүүгчийн нөмрөг өмсч суугаа хүмүүс ийм шийдвэр гаргасан. Тэгэхээр би “Нийслэлийн шүүх муухай шийдвэр гаргачихлаа” гэж хэлэхгүй.
Математик, физикийн шинжлэх ухааныг тусгай мэргэжилтнүүд л судалж ойлгодог. Харин шүүх тогтолцоо шударга байна уу, үгүй юу гэдгийг ард түмэн өөрсдөө мэдэрдэг. Гэтэл шүүгчид “Үүнийг иргэд мэдэхгүй. Ийм нэг тусгай заалт байдаг юм” гэж тайлбарлаж байгаа нь буруу. Зөв, бурууг ялгах хэмжүүр хүн бүрт байдаг. Үүнтэй нь шүүхийн үйл явц ч нийцэж байх ёстой. Гэтэл тэгсэнгүй. Шүүх хурлын нарийн процедурыг яриад яах вэ. Гэхдээ маш сайн мэдэж байгаа. Манай хүнийг Эрүүгийн хуулийн 150.3 гэсэн заалтаар ялласан. Тэр нь албан тушаалтанд ямар ч хамааралгүй. Компанийн захирал юм уу, нягтлан бодогчид л хамаарахаар заалт.
Гэтэл манай хүн хэзээ ч хувийн бизнес эрхэлж байсангүй. Эрүүгийн хуулийн 263.3 дугаар заалтаар бас буруутгасан. Хэрэв энэ хүн тодорхой албан тушаал эрхэлж байх үедээ ямар нэгэн бичиг баримт дээр буруу гарын үсэг зураад буруу шийдвэр гаргасан бол ялладаг тийм заалт байгаа юм. Харин Н.Энхбаяр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байхдаа юун дээр буруу гарын үсэг зурчихав гэдгийг нь огт ярьсангүй. Ард түмнийг доромжлон басамжилж, шүүхийг тусгаарлах гэсэн явуургүй оролдлого байлаа.
Уг нь монголчууд эрт дээр үеэсээ л нигүүлсэнгүй, ноён нуруутай, өр нимгэн хүмүүс байсаар ирсэн. Харин зүв зүгээр сууж байгаа хүнийг цохиж унагаах нь монгол хүнээс гарах үйлдэл яавч биш. Ер нь ямар хүмүүс Монголд ирчихээд ийм заавар тушаал өгөөд байгааг ойлгохгүй байна. Н.Энхбаярыг анх баривчилж, машинд хийгээд аваад явсан залуусаас хэн нь ч ирж, бүдүүлэг авирласныхаа төлөө уучлалт гуйгаагүй. Гуйх ч үгүй биз. Тэднийг орж ирэхэд нь би нүд рүү нь харж байсан.Тэгэхэд яг л циркийн шоунд орж байгаа юм шиг л харагдсан. Би Н.Энхбаярыг хорьчихлоо гэдгээс илүү Монголын ирээдүй болсон залуусыг ийм болгосонд харамсаж байна.
Улстөрч хүний хувьд нэр хүнд хамгийн чухал байдаг. Үүнийг Н.Энхбаяр бид хоёр анзаарахгүйгээр их удаан явчихсан юм байна лээ. Уг нь Н.Энхбаяр их бодь хүн юм шүү дээ. Тийм болохоор нэг их тоохгүй яваад байсан юм. Тэр Хонконг, Сингапурын банктай холбоотой нийтлэл дээр “Авлигатай тэмцэх нь сайн, муугийн аль руу нь ч холбирч мэдэх зүйл” гэх агуулгатай өгүүлбэр байсан. Манай АТГ-ынхан бол муу тийшээ нь яваад байх шиг байна.
Би багаасаа янз бүрийн юм их сонирхдог байсан. Дөнгөж зургаадугаар ангид байхдаа л генетик сонирхоно, дараа нь одон орон судлаач болно гэж боддог болсон. Анх ном уншиж сурахдаа бол дөрвөн настай байлаа. Тэгээд хамгийн анх одон орон судлалтай холбоотой ном уншиж байв. Тэгээд энэ мэргэжилд дуртай болсон. Хожим нь өвөөгөө дуурайгаад эдийн засагч мэргэжилтэй болно гэж бодож эхэлсэн. Ер нь ховдог амьтан шиг л бүх төрлийн юмыг сонирхож, уншдаг байлаа. Тийм болохоороо хүн их голонгуй байж дээ. Манай өвөө 1963 онд хэлмэгдсэн хүн. Тэр үедээ л хийл хөгжим тоглодог, англи, орос, төвд хэл мэддэг байлаа. Тэгэхээр нь би өвөөтэйгөө л адилхан хүнтэй сууна гэж боддог байв. Үгүй бол ганцаараа амьдарна биз гээд л. Харин Н.Энхбаяртай танилцчихаад их гайхаж билээ. Бүх талын мэдлэгтэй, мэдэхгүй юм байхгүй хүн байж дээ.
Манай өвөө олон жил сайд байсан хүн. Тийм болохоор дарга нарын хүүхдүүд ямар байдгийг би бүр багаасаа харж байсан. Надад бол япончуудын баримталдаг бодлого нь зөв санагддаг юм. Өв залгамжлуулж байгаа хөрөнгийн татвар нь 80-90 хувь байдаг гэсэн. Тэгэхээр эцэг эх нь хэчнээн мөнгөтэй байлаа ч хүүхэд нь түүн дээр нь туйлах боломжгүй болдог гэсэн үг. Тийм учраас толгойд нь хөрөнгө оруулалт хийх ёстой болдог. Бид хүүхдүүдээ тэгж л хүмүүжүүлэхийг хичээсэн. Эцэг эх нь байхгүй болохоор амьдралд хөл алдахгүй амьдрах тэр ухааныг л суулгах нь чухал байдаг юм.
Н.Энхбаяр ч бас тийм. Одоо бие нь муудаад хэцүү байгаа ч яах ч үгүй байгаа юм шиг сууж л байна. Эмч нар ч гайхаж байна билээ. Хүмүүсийг уяруулах гэж жүжиглэдэггүй. Өлсгөлөн зарласан сүүлийн өдрүүдэд өөр хүн бол ухаан алдаад аппарат залгуулахаар байтал манай хүн юм бичээд сууж байсан гэсэн. Энэ чинь монгол хүний зан шүү дээ.
-Нийслэлийн шүүхээс ийм шийдвэр гаргана гэж та таамаглаж байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Ингэж таамаглаж байсан. Хүмүүс ч бас хэлж байсан. “Энэ бол захиалгатай хэрэг. Бүгд цаанаасаа даалгавар авчихсан. Шийдвэр нь аль хэдийнэ гарчихсан жүжиг” гэж. Бүтэн өдөржин жүжиглэж байгаад шөнө болж, хүмүүс ядраад тараад явангуут шийдвэрээ гаргасан. Сүхбаатарын дүүргийн шүүх дээр бас л ийм жүжиг болсон шүү дээ. Тэгэхэд шүүгч гэсэн нэр зүүсэн гурван хүн сууж байгаад жүжиг тоглож, аль хэдийнэ бэлдчихсэн байсан ялын тогтоолоо гаргаж ирж уншсан.-С.Нарангэрэл өмгөөлөгч анхан шатны шүүх хурлын явцад “Хэтэрхий нэг талыг барьсан. Улсын яллагч мэтгэлцэх боломж өгөөгүй” гэх мэт шүүмжлэлийг хэлж байсан. Энэ удаагийн шүүх хурал түүнээс өөр болж чадав уу?
-Тиймэрхүү л болсон. Уг нь шүүх тогтолцоо ард түмний өмнө хамгийн ойлгомжтой байх ёстой.Математик, физикийн шинжлэх ухааныг тусгай мэргэжилтнүүд л судалж ойлгодог. Харин шүүх тогтолцоо шударга байна уу, үгүй юу гэдгийг ард түмэн өөрсдөө мэдэрдэг. Гэтэл шүүгчид “Үүнийг иргэд мэдэхгүй. Ийм нэг тусгай заалт байдаг юм” гэж тайлбарлаж байгаа нь буруу. Зөв, бурууг ялгах хэмжүүр хүн бүрт байдаг. Үүнтэй нь шүүхийн үйл явц ч нийцэж байх ёстой. Гэтэл тэгсэнгүй. Шүүх хурлын нарийн процедурыг яриад яах вэ. Гэхдээ маш сайн мэдэж байгаа. Манай хүнийг Эрүүгийн хуулийн 150.3 гэсэн заалтаар ялласан. Тэр нь албан тушаалтанд ямар ч хамааралгүй. Компанийн захирал юм уу, нягтлан бодогчид л хамаарахаар заалт.
Гэтэл манай хүн хэзээ ч хувийн бизнес эрхэлж байсангүй. Эрүүгийн хуулийн 263.3 дугаар заалтаар бас буруутгасан. Хэрэв энэ хүн тодорхой албан тушаал эрхэлж байх үедээ ямар нэгэн бичиг баримт дээр буруу гарын үсэг зураад буруу шийдвэр гаргасан бол ялладаг тийм заалт байгаа юм. Харин Н.Энхбаяр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байхдаа юун дээр буруу гарын үсэг зурчихав гэдгийг нь огт ярьсангүй. Ард түмнийг доромжлон басамжилж, шүүхийг тусгаарлах гэсэн явуургүй оролдлого байлаа.
-Шүүх хурлын явцад Н.Энхбаяр даргыг ямар шалтгаанаар байлцуулаагүй юм бол. Энэ талаар ямар нэгэн тайлбар хийсэн үү?
-Би эхнээс нь юу болж байгааг шууд ойлгосон. Өөрийг нь шүүх хуралд байлцуулахгүй, тэгсэн хэрнээ хаалттай явуулна гэхээр л илэрхий байсан. Шүүх хурал болохоос өмнө хүмүүс “Ерөөсөө ойлгомжтой болчихсон юм байна. Захиалгатай шийдвэр гаргаж, ялыг нь хэвээр үлдээх нь тодорхой байна” гэж хэлж байлаа. Ер нь миний бүх утсыг чагнаж, бичлэг хийж байгаа. Тийм болохоор шүүх хурал болохоос хоёр хоногийн өмнө “Нийслэлийн шүүх ялын тогтоолыг хэвээр нь үлдээх юм байна” гэдгийг хүмүүст хэлж байсан. Тэр бичлэг маань хүчнийхэнд байгаа байх. Гэхдээ тэд тэр бичлэгийг олон нийтийн өмнө гаргахгүй л дээ.-Дараагийн алхам тань юу вэ. Мэдээж шат, шатны шүүхэд хандаад л явах байх. Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломж хэр байна гэж бодож байна вэ?
-Мэдээж хэрэг, процедурийн дагуу дараа, дараагийн шатны шүүхэд хандана. Гэхдээ найдвар бага байгаа. Яг л 1937 оны хэлмэгдүүлэлт тэр үеийнхээс илүү аймшигтайгаар давтагдаж байгаа юм шиг санагдаж байна. Алуурчин өөрөө биш, харин ламын дүртэй орж ирээд гэнэт хутга дүрэх нь илүү аймар биз дээ. Түүн шиг өнөөдөр ардчиллын дүрээр алуучид гараад ирлээ. Тэгэхээр бүр илүү аймар байна.-Та нөхөртэйгөө хэзээ хамгийн сүүлд уулзсан бэ?
-Би ойр ойрхон уулзаж байгаа. Манай хүний бие муудсан учраас сахиур байх шаардлагатай гээд очиж байгаа. Бие нь нэг их сайжирч өгөхгүй байна. Тийм болохоор хорлогдчихсон болов уу гэж таамаглаад байгаа. Их мундаг баг зүүчихсан залуус гэрт орж ирээд террорист барьж байгаа юм шиг л аашилсан шүү дээ. Монголд өчнөөн л террорист байгаа байх. Гэтэл тэднийг ингэж барьж чадахгүй мөртлөө Н.Энхбаярыг барихын тулд бяр чадлаа гаргасан. Тэд бол тусгайгийн залуус. Нэр ус нь ч байгаа. Яах вэ, тэдэнд бяр чадлаа үзүүлэх боломж олдсон нь тэр юм байгаа биз. Өмнө нь тэгж чаддаггүй байсан юм байлгүй.Уг нь монголчууд эрт дээр үеэсээ л нигүүлсэнгүй, ноён нуруутай, өр нимгэн хүмүүс байсаар ирсэн. Харин зүв зүгээр сууж байгаа хүнийг цохиж унагаах нь монгол хүнээс гарах үйлдэл яавч биш. Ер нь ямар хүмүүс Монголд ирчихээд ийм заавар тушаал өгөөд байгааг ойлгохгүй байна. Н.Энхбаярыг анх баривчилж, машинд хийгээд аваад явсан залуусаас хэн нь ч ирж, бүдүүлэг авирласныхаа төлөө уучлалт гуйгаагүй. Гуйх ч үгүй биз. Тэднийг орж ирэхэд нь би нүд рүү нь харж байсан.Тэгэхэд яг л циркийн шоунд орж байгаа юм шиг л харагдсан. Би Н.Энхбаярыг хорьчихлоо гэдгээс илүү Монголын ирээдүй болсон залуусыг ийм болгосонд харамсаж байна.
-Танай гэр бүлийнхэнд янз бүрийн дарамт их ирж байгаа гэж та ярьж байсан. Чухам яг яаж байна вэ?
-Байнга дарамталж байна. Ялангуяа Э.Батшугарыг. Эхлээд аавыг нь, дараа нь хүүг нь гэх маягаар явж байна. Ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж би хүмүүсээс ч сонссон. Одоо бол түүндээ ч итгэж байна. Хоёрдугаар Николай хааны гэр бүлийнхнийг бүгдийг нь зогсоож байгаад буудан хороосон түүх бий. Түүн шиг л нэгмөсөн буудаад алчих хэмжээнд хүрчихсэн байна. Ийм байхад ардчиллын тухай юу ярих вэ дээ.-Н.Энхбаяр даргыг сахиад сууж байхад юуны талаар их ярьж байх юм?
-“Монголчуудыг бүгдийг нь байртай болгох амархан юм байна, ийм ийм арга хэрэглэх хэрэгтэй. Боловсролыг нь үнэгүй болгож, эмнэлгээр үйлчлүүлэхэд төлбөр авахгүй байх ийм, ийм боломж байна. Ингэвэл 20 жилийн дараа гэхэд манай Монгол босоод ирнэ дээ” гэж л их ярих юм. Түүнээс биш хэзээ ч “Тэр муу ингэсэн” гэж хонзогнож ярьж байсангүй. Бас хэзээ ч жүжиг тавьж байгаагүй.-Хэвтэж байгаа өрөө, үйлчилгээ зэрэг нь ямархуу байна вэ?
-Жирийн л эмнэлгийн өрөө, үйлчилгээ байгаа. Гэхдээ хэчнээн алтаар хийсэн байлаа ч гэсэн тор л бол тор шүү дээ.-Н.Энхбаяр даргын ах, дүү нараас нь зарим хүнийг баривчилсан гэсэн. Энэ үнэн үү?
-Яах вэ, энэ бол АТГ-ынхны санаархал, хэрэгжүүлэх гэж байгаа төлөвлөгөө юм шиг байна. Ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө ингэж ярьж, бичүүлдэг шүү дээ.-Сүүлийн үед таны нөхрийг Хонконг, Сингапурын банкинд мөнгө угаасан гэх мэдээлэл ч гараад байгаа?
-Би үүнийг одоо юу гэж тайлбарлах вэ дээ. Биднийг Англи, Америкт байртай л гэнэ. Өчнөөн төчнөөн хөрөнгөтэй л гэнэ. Гэтэл өнөөдөр тэд бол эрх баригчид, бид бол шоронд орчихсон хүмүүс шүү дээ. Эрх баригчдад илүү их боломж байх нь тодорхой. Гадаад, дотоодын баячуудтай холбоо сүлбээтэй хүмүүс учраас түүгээрээ дамжуулж гаргаж байгаа ч юм билүү, хэн мэдэх вэ. Ер нь яаж Н.Энхбаяр гэдэг хүний нэр хүндийг унагаах вэ гэж үзэж байна.Улстөрч хүний хувьд нэр хүнд хамгийн чухал байдаг. Үүнийг Н.Энхбаяр бид хоёр анзаарахгүйгээр их удаан явчихсан юм байна лээ. Уг нь Н.Энхбаяр их бодь хүн юм шүү дээ. Тийм болохоор нэг их тоохгүй яваад байсан юм. Тэр Хонконг, Сингапурын банктай холбоотой нийтлэл дээр “Авлигатай тэмцэх нь сайн, муугийн аль руу нь ч холбирч мэдэх зүйл” гэх агуулгатай өгүүлбэр байсан. Манай АТГ-ынхан бол муу тийшээ нь яваад байх шиг байна.
-Шүүхийн шийдвэрээр ТВ9 телевизийн тоног төхөөрөмжийг хураана гэж байгаа?
-Н.Энхбаярт хувьд нь хоёр камер, ганц ширээ бэлэглэх үеэр байлцсан япон хүн дөнгөж саяхан ирсэн. Тэгээд Н.Энхбаяртай уулзаж, нэлээд гайхаж байгаад явсан. Энэ тоног төхөөрөмжөөс болж хэн хохирчихсон юм бэ гэж. Манай шашныхан ч ямар өрөвдмөөр юм бэ гэж бодогдож байна.-ТВ9 телевизийн захирлыг солих гэж байгаа гэж үнэн үү. Таныг өөр хүн томилох гэж байгаа гэсэн. Энэ нь шүүхийн шийдвэртэй холбоотой юу?
-“О.Цолмон Ц.Энхбатыг халчихсан” гэх мэдээлэл зөндөө гарчихсан байсан. Тэгэхээр нь би Ц.Энхбат руу утасдаад “Би чамайг халчихсан юм уу” гэж асуусан. Гайхаж л байна лээ. Ер нь юу ч болсон байсан О.Цолмон, Н.Энхбаяр гэдэг хоёр нэрийг цугт нь гаргаж л байдаг. “О.Цолмон ингэсэн”, “О.Цолмон тэгсэн” гээд л. Миний нэр хүнд ч одоо дүүрч дээ. Тэр бодлогынх нь нэг хэсэг үргэлжилж байх шиг байна. Одоо дахиад өөр юун дээр миний нэрийг гаргах юм байгаа юм, бүү мэд. Намайг шуналтай гэж ирээд л бичдэг. Гэтэл би бол юм үзэж, нүд тайлсан хүн. Манай удам сударт ч зөндөө мундаг хүмүүс байсан.-Энэ олон жилийн хугацаанд Н.Энхбаяр гэдэг хүний ард юу хийхийг нь зааж зааварладаг О.Цолмон гэж эхнэр нь бий гээд л хэвлэлүүд бичдэг байлаа шүү дээ. Та ер нь нөхөртэйгөө анх яаж танилцсан юм бэ?
-Бид хоёр 1980-аад оны эхээр Хувьсгалт залуучуудын эвлэлийн хурал дээр анх уулзаж байлаа. Хэлмэгдүүлэлтийг биеэрээ үзчихсэн хүн байсан учраас тиймэрхүү хурал дээр жаахан тиймхэн л суудаг байж. Тэгээд би жаахан барайгаад сууж байтал Н.Энхбаяр хүрч ирээд танилцаж байлаа.Би багаасаа янз бүрийн юм их сонирхдог байсан. Дөнгөж зургаадугаар ангид байхдаа л генетик сонирхоно, дараа нь одон орон судлаач болно гэж боддог болсон. Анх ном уншиж сурахдаа бол дөрвөн настай байлаа. Тэгээд хамгийн анх одон орон судлалтай холбоотой ном уншиж байв. Тэгээд энэ мэргэжилд дуртай болсон. Хожим нь өвөөгөө дуурайгаад эдийн засагч мэргэжилтэй болно гэж бодож эхэлсэн. Ер нь ховдог амьтан шиг л бүх төрлийн юмыг сонирхож, уншдаг байлаа. Тийм болохоороо хүн их голонгуй байж дээ. Манай өвөө 1963 онд хэлмэгдсэн хүн. Тэр үедээ л хийл хөгжим тоглодог, англи, орос, төвд хэл мэддэг байлаа. Тэгэхээр нь би өвөөтэйгөө л адилхан хүнтэй сууна гэж боддог байв. Үгүй бол ганцаараа амьдарна биз гээд л. Харин Н.Энхбаяртай танилцчихаад их гайхаж билээ. Бүх талын мэдлэгтэй, мэдэхгүй юм байхгүй хүн байж дээ.
-Нэг хэсэг таныг нөхрөөсөө салах гэж байгаа гэж байсан?
-Бид хоёр салчихсан, тусдаа амьдарч байгаа /инээв.сурв/. Ер нь тэгээд хүмүүс ямар худлаа цуурхал тарааж, яаж хор хутгадгийг би мэднэ. Тэдний хүсч байгаагаар бол бид хоёр салчихсан байх ёстой шүү дээ. Янз бүрийн л юм зохиож ярьдаг.-Улс төрийг бохир гэж ярьдаг. Магадгүй одоогийн нөхцөл байдал үүний нотолгоо байж мэдэх юм. Гэтэл танай том хүү улстөрч болж гарч ирж байх шиг байна. Та үүнийг нь дэмждэг юм уу?
-Улс төрд оръё гээд ингэж байгаа юм биш. Үйл явдал нь ингээд өрнөчихсөн болохоор л өөрийн эрхгүй татагдчихлаа. Түүнээс биш манай хүү улстөрч болъё гэж бодож сонгоогүй. Ингээд л таарчихлаа. Уг нь Э.Батшугар банк санхүүгийн мэргэжилтэй. Манай хүүхдүүд боловсролыг эрхэмлэдэг. Бид тэднийг ингэж хүмүүжүүлсэн. Гэхдээ би хүүхдүүдээ нэг их эрхлүүлдэггүй, нэлээд хатуу ханддаг. Олон жил дарга сайдын хүүхэд байсан гээд эвдэрчих вий гэж их боддог байлаа.Манай өвөө олон жил сайд байсан хүн. Тийм болохоор дарга нарын хүүхдүүд ямар байдгийг би бүр багаасаа харж байсан. Надад бол япончуудын баримталдаг бодлого нь зөв санагддаг юм. Өв залгамжлуулж байгаа хөрөнгийн татвар нь 80-90 хувь байдаг гэсэн. Тэгэхээр эцэг эх нь хэчнээн мөнгөтэй байлаа ч хүүхэд нь түүн дээр нь туйлах боломжгүй болдог гэсэн үг. Тийм учраас толгойд нь хөрөнгө оруулалт хийх ёстой болдог. Бид хүүхдүүдээ тэгж л хүмүүжүүлэхийг хичээсэн. Эцэг эх нь байхгүй болохоор амьдралд хөл алдахгүй амьдрах тэр ухааныг л суулгах нь чухал байдаг юм.
-Таны талаар зарим хэвлэлээр нэлээд таагүй байдлаар бичдэг. Бүх юмны ард заавар өгөөд сууж байдаг гээд л?
-Миний дотор ямар хүн байгаа вэ гэдэг нь л чухал. Түүнээс биш заавал бүгдэд сайхан харагдах гээд хичээх хэрэггүй. Би зүгээр л байдгаараа байдаг. Тэр нь хүн бүрт таалагддаггүй байж болно. Гэхдээ би хүнд таалагдахын төлөө амьдраагүй. Би жүжигчин биш. Ер нь эрт орой хэзээ нэгэн цагт хүн хэн нь хэн бэ гэдэг нь танигддаг. Энэ муухай гүжирдлэг, зохион байгуулалттай худал хуурмаг зүйл гарч ирээгүй байсан ч би байгаагаараа хэвээрээ л байх байсан. Харин энэ пиартаа анхаарч элдэв юм зохиодог хүмүүс л цаанаа хамаг юмаа нууж хаадаг. Ер нь хүмүүс харсан л байлгүй дээ. Би хэзээ ч хэн нэгнийг шүүхэд өгөөд хэл ам хийж яваагүй. Гэтэл намайг ямар муухайгаар гүжирддэг билээ дээ. Тэр бүхэн бол надад хамаагүй. Харин дотроо би өөрөө өөрийгөө хэн бэ гэдгээ мэдэж байх нь л чухал юм.-Одоо Н.Энхбаяр даргын биеийн байдал ямархуу байгаа вэ. Анхан шатны шүүх хурлын үеэр нэлээд гайгүй харагдаж байсан?
-Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед наадмын өмнөхөн манай аавын бие их муудсан. Тэгээд нас барахынхаа өмнө намайг дуудаад “Миний охин, би өнгөрөх гэж байна. Миний цогцосыг моргт хийчих. Наадмын дараа л гаргаарай. Наадмын үеэр бүх зүйлд нь оролц. Гэхдээ хэнд ч битгий муугаа үзүүлээрэй” гэж захиж байсан. Би хэлснийх нь дагуу хийсэн. Тэгээд наадмын үйл ажиллагаа, хүлээн авалтуудад бүгдэд нь оролцсон. Заримдаа бүр тэсэхгүй нулимс урсах гээд байхаар нь хар шил зүүчихээд суудаг байлаа. Би аавынхаа захиасыг биелүүлсэн. Ер нь монгол хүн ийм л байдаг. Янз бүрийн жүжиг тавьж, сүржигнэдэггүй тийм л зантай.Н.Энхбаяр ч бас тийм. Одоо бие нь муудаад хэцүү байгаа ч яах ч үгүй байгаа юм шиг сууж л байна. Эмч нар ч гайхаж байна билээ. Хүмүүсийг уяруулах гэж жүжиглэдэггүй. Өлсгөлөн зарласан сүүлийн өдрүүдэд өөр хүн бол ухаан алдаад аппарат залгуулахаар байтал манай хүн юм бичээд сууж байсан гэсэн. Энэ чинь монгол хүний зан шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.