2012.09.25
Ш.Сайхансамбуу, У.Мөнх-Эрдэнэ нарын ижил хобби
Лондоны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Монголын боксын холбооны хүндэт ерөнхийлөгч УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нарын хобби ижил. Тэдний хэн хэн нь боксын бээлийний арвин цуглуулгатай. Гэхдээ тэр нь хүмүүсийн бодож байгаа шиг боксчдын өмсч тоглодог том бээлий биш. Бэлэг дурсгал, бэлгэ тэмдгийн зориуlалттай жижигхэн бээлийнүүд тухайн брэнд, клуб болон AIBA буюу Олон улсын боксын холбоонд нэгдэн орсонорнуудын логотой юм. Мөн дэлхийд нэртэй боксчдын гарын үсэгтэй бээлий олон байна. У.Мөнх-Эрдэнийн хувьд тэмцээнд очсон улс орон болгоноосоо бяцхан бээлийтэй ирдэг бол Ш.Сайхансамбуу Монголын боксынхолбооны ерөнхийлогчөөр ажиллаж байхдаа "Нарантуул" гэсэн лого бүхий ногоон өнгийн аварга том боксын бээлийг захиалгаар хийлгэсэн бөгөөд түүн дээрээ найз нөхөд, дэмждэг боксчдынхоо өгсөн дурсгалын бяцхан бээлийнүүдийг зүүж хадгалсан нь зэрвэс харахад шинэ жилийн гацууртай адилхан харагддаг юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.