2012.09.18

Орон нутгийн сонгуульд 9,2 тэрбум төгрөг зарцуулна

Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд 9,2 тэрбум төгрөг зарцуулахаар тогтсон. Үүнээс 5,2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1,4 тэрбумыг нь орон нутгийн төсвөөс гаргахаар тусгасныг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Орон нутгийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 21-нд болох бөгөөд үүнээс өмнө иргэдэд сонгуулийн хуулийг таниулах, сурталчлах ажлыг хийх ажлыг өнөөдрөөс эхлүүлэх үүргийг СЕХ-нд үүрэг болголоо.

 Мөн "Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хоёр орны хооронд зорчих визийн нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийн тухай асуудлыг хэлэлцээд чуулганы хуралдаанд оруулахаар санал нэгдсэн юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.