Н.Энхболд: Зарим тойрогт  хяналтын тооллого явуулахаар АН-тай тохирсон
2012.08.08

Н.Энхболд: Зарим тойрогт хяналтын тооллого явуулахаар АН-тай тохирсон

УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд өчигдөр хуралдлаа. Тус намынхан цаг үеийн асуудлаар санал солилцсон гэж гишүүн Н.Энхболд мэдээллээ. Түүнээс дараахь асуултад хариулт авсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанд хэзээ оролцох вэ?
-Чуулганы нэгдсэн   хуралдаан энгийн үгээр хэлбэл, эрх мэдэл, сандал ширээ, албан тушаал хуваах байдлаар явж байна. Бид байр сууриа албан ёсоор удаа дараа илэрхийлсэн. Төрийн ажил гацах ёсгүй. МАН сонгогчид, иргэдийнхээ эрх ашгийг төлвөлж хуралдаанд оролцох ёстой. Гэхдээ хуралдаан нь хуулийн дагуу болох ёстой юм.Манай бүлэг дээр яригдсан зүйл бол УИХ дээр явж байгаа зохион байгуулалт бол хэдхэн хүнд зориулсан ажлууд болоод байна. Урт хугацаандаа Байнгын хороод ямар байх ёстой, үйл ажиллагаа нь хэрхэн явах, ирц нь ямар байх ёстойгоо бодох ёстой. Бид Өргөдлийн байнгын хороог бол дэмжинэ. Харин ирцийн тоог бууруулсан асуудал нь цаашдын ажилд муу үр дагавартай. Тухайлбал, Байнгын хороодын гишүүдийн тоог доод тал нь 10-аар тогтоолоо. Зургаан хүнтэй байхад ирц бүрдээд, дервөн хүний санлаар асуудал шиидээд явах нь. 76 гишүүнтэй парламентад дөрөвхөн хүн асуудал ший-дээд явах нь ямар үндэслэлтэй, хэний эрх ашгийг илэрхийлсэн шийдвэр болно гэж үзэх вэ. Ийм асуудлууд УИХ дээр яригдаж байна. Цаашид Засгийн газрыг бүрдүүлэх, хүмүүсийн едөр тутмын амьд-ралд хэрэгтэй шийдвэрүүд га-рах болно. Энэ үед нь бид байр сууриа илэрхийлнэ, бүхий л арга хэлбэрээр төрийн ажлыг зөв, хуулийн дагуу явуулах талд оролцоно.МАН-аас болж төрийн ажил явахгүй байгаа юм шигсуртал-чилаад байна. Үнэндээ Ерөнхий сайдын асуудал одоо болтол орж ирээгүй байна. Байнгын хороодыг яаж хуваарилах асуудлаа гишүүд шийдээгүй байна. Энэ бүхэнд дүгнэлтхийж байна. Дахиад хэлэхэд, хуу-лийн дагуу УИХ-ын үйл ажиллагааг гацаахгүй явуулах талд МАН байгаа.Нөхцөл байдал яаж бүрдэх нь вэ гэдгийг харж байна. Бид орохгүй байх тухай ерөөсөе яриагүй. Ер нь бол зөвшилцел үргэлжилж байгаа.
-Ямар нэгэн шийдэлд хүрсэн үү. Танайхаас өмнө нь гурван асуудал тавьж байсан шүү дээ. Тухайлбал, Өвөрхангайн хоёрыг УИХ-д оруулах шаардлага тавьж байсан?
-Өвөрхангайн асуудлын шүүх маргааш болно. Ном журмынхаа дагуу явбал сонгогчдын эрхийг хамгаалсан шийдвэр гарах байх гэж найдаж байна. Бид шүүхийгяагаад хараад байна гэхээр манай сонгогдсон хоёр гишүүнийгху-ралд нь оруулахгүй байгаа шийдвэр нь өөрөө хууль бу-саар шүүх дээр шийдэгдсэн. Хэрэг үүсгэсэн хоёр зүйлийн нэгийг прокурор хүчингүй бол-госон байгаа. Бид шүүх хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, хуулийн дагуу шийд-вэр гаргана гэж хүлээгээд байж байна.
Цэцэд хандсан асуудал байна. Цэц ямар нэг байдлаар шийдэх байх. Хуулийн дагуу бид асуудал тавьсан. Гэхдээ заавал Цэцийн шийдвэрийг хүлээнэ. Тэрний дараа хуралд орно гэхгүй байгаа л даа.Гуравт, машины эргэлзээг тайлах хяналтын тооллого явуулах асуудлаар зарчмын хувьд ойлголцсон. Хэзээ, ямар хэлбэрээр явуулахаа жиш яриад шийдчих байх. Бид алхам алхмаар ойлголцох үйл явц үргэлжилсээр байна. Ер нь парламент ёсны хамгийн наад захын жишиг бол цөөнхөө хун-дэтгэж, тэднийгзаавал хуралд нь оролцуулж байх ёстой. Тэдний байр суурийг сонсч, хуралд оролцуулж байх тухай ОУПХ-ны зөвлөмж хүртэл бий. Нэг хүн байсан ч саналыг нь сонсоод олонхиороо асуудлаа шийдэх ёстой. Энэ байдлыг Монголын өнөөгийн парламент уландаа гишгэж болохгүй. Жишиг, жаягаа мердөх ёстой. Үгүй бол Монголын парламент цаашид явахад хүнд байх болно. Тухайлбал, манай намын төлөөсаналаа өгсөн олонзуун мянган иргэн,сонгогчийн байр суурь УИХ дээр яригдахгүй, тэдний бодож саналаа өгсөн зүйл үүд УИХ-аас, Засгийн газраас гарч байгаа шийдвэрт тусгалаа олохгүй явна гэдэг бид бүхний 20 жилийн зүтгэл үрдүнгүй болно. Бид ямар нэгэн байдлаар Засгийн газарт орж албан тушаал авахын тулдхүлээгээд байгаа юм биш. Манай намын Бага хурлаас сөрөг хүчин байж ажиллана гэдгээ зарласан байгаа.
-Тэгэхээр УИХ-ын даргыг дахиад санал хурааж сонгоно гэх үү?
-Бид санал тавьсан шүү дээ. Дахиад санал хураалт явуулж баталгаажуулаад авбал УИХ-ын даргаар сонгог-дож байгаа хүний хувьд ч, хууль ёсны баталгаа талаасаа ч, нийгэм хүлээж авах талаа-саа ч зөв юм. Зүгээр л дахиад санал хураалт явуулчих юм бол бид дэмжээд өгье гэсэн.
-Тэгэхээр хэд хэдэн тойргийн саналыг дахин тоолохыг АН зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Бид сонгуулийн үр дүнг буцаах талаар ерөөсөө ярих гүй байгаа. Хүлээн зөвшөөрөөд гишүүд тангаргаа өргөөд явж байгаа. Ер нь бол машинд эр-гэлзээ бий. Цаашид олон сонгуулийг машинаар явуулна. Гэтэл нийгэмд ийм эргэлзээ байхад цаашид явж болох уу гэдэг нь маш том асуудал. Нэг удаагийн сонгуулийн тухай биш, улс төрийн тогтвортой байдлын асуудал. Тиймээсэнэ эргэлзээг арилгахын тулд хяналтын тооллого хийчихье гэжтохирсон. Санал нэгдсэн.
-АН-ын бүлгийн дарга өөр ямар нэгэн санал асуулга явуулъя гэсэн шүү дээ?
-Надтай тийм юм яриагүй. Машины эргэлзээг сонгууль явсан тойргууд дээр нь хянаж үзьегэжбайгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.