2012.09.14

УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, Ц.Цэнгэл нар ТББ байгуулжээ

Түүнд үе үеийн Парламентын гишүүд намаас үл хамааран нэгдэх боломжтой аж. Одоо УИХ-ын гишүүн байгаа хүн ч элсэж болох гэнэ. Энэ клуб парламентчдын эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ туршлагатай улстөрчдийн нэгдэл болохынхоо хувьд төр засагт ч хандан үгээ хэлж байх юм байна.

 Д.Очирбат, Ц.Цэнгэл нар сэтгүүлчидтэй уулзахдаа энэ бүхнийг хэлээд одоогийн УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа мэдэгдлээ. Сонгогчдын 40 хувийн санал авсан төлөөлөлд УИХ-д эдлэх ёстой бүрэн эрхийг нь эдлүүлэхгүй, тэдний саналыг сонсолгүй, авалгүй шийдвэр гаргаж буй нь уг шийдвэрийн эрх зүйн чадамжид эргэлзэх сэтгэл төрүүлж байна.

 Парламентад 25 суудал авчихаад байхад бүлэг байгуулсныг нь баталгаажуулж, УИХ-ын дэд даргыг тэдний дундаас одоо хэр нь сонгохгүй байгаа ийм явдал дэлхий дахины практикт ч байхгүй. Олонхийг бүрдүүлэгчид орон нутгийн сонгуулийн хуульд зөвхөн өөрийн эрх ашгийн үүднээс хандаж, сонгогчдын эрхэнд хуулиар халдаж байна гэж тэд үзэж буйгаа илэрхийлэв.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.