Хятадууд алга болсон Дэд даргаа хайж эхлэв
2012.09.12

Хятадууд алга болсон Дэд даргаа хайж эхлэв

Ху Жинтаогийн дараа төрийн эрхийг албан ёсоор залгамжилна гэж үздэг БНХАУ-ын дэд дарга Си Цзиньпин сүүлийн нэг долоо хоногийн турш олны өмнө гарч ирсэнгүй. Үүнтэй холбоотойгоор Хятадад түүний хаана байгаа талаар янз бүрийн цуурхал дэгдсэн талаар «BBC» мэдээллээ.


Даваа гарагт дэд дарга Си Дани улсын Ерөнхий сайдтай хийх уулзалтаа цуцалсан юм. Энэ бол сүүлийн долоо хоногт графикаасаа хассан дөрөв дэх том арга хэмжээ. Өнгөрсөн баасан гарагт тэрбээр Хятадын Коммунист намын чухал уулзалтад хүрэлцэн ирж чадаагүй. Уг нь тэр энэ намын чухал удирдагчдын нэг яах аргагүй мөн.Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Си Цзиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой хийх уулзалтаа гэнэт цуцалсан.

Цзиньпин энэ жил Вашингтонд айлчлахад америкчууд түүнийг төрийн тэргүүний хэмжээнд хүлээн авсан билээ. Хиллари Клинтоны дараа тэрбээр Сингапурын Ерөнхий сайд, Оросын нэг өндөр дээд албан тушаалтантай хийх байсан хэлэлцээрээ хойшлуулсан. Си Цзиньпинийн энэ асуудлаар даваа гарагт Хятадын ГХЯ-ны төлөөлөгч «Мэдээлэл байхгүй» хэмээн тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Энэхүү мэдэгдлийн дараа Хятадын мэдээллийн хэрэгслүүд, интернэ сүлжээнийхэн Си Цзиньпинийг хаачсак талаар янз бүрийн таамаг дэвшүүлж эхлэв Тухайлбал, «Автын осолд орсон байя болзошгүй», «Засгийн эрхийн төлөө нууцаа тэмцэж буй» гээд олон хувилбар гаргасан байна. Төдхөн Хятадын микро блогчдьи сайтууд Си Цзиньпинийн нэртэй мэдээллий хайх боломжийг хааж эхэлжээ. Саяхныг хүртэл БНХАУ-ын дэд даргы 10 дугаар сарын дундуур болох Коммунис намын их хурлаар улс орныхоо тэргүүн болногэж үзэж байсан. Гэвч хурлын тов одоо болтол гараагүй байгаа нь Хятадын Коммунист намны Улстөрийн товчооны байнгын хорооныхоо ирээдүйн төрийн тэргүүнээ олоогүйтэй хобоотой гэх таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ. Гэхдээ дэд дарга Си Цзиньпинийн нуруу нь өвдсөнөөс ойрын үед ажлаа хийж чадаагүй байж болзошгүй хэмээн зарим хүмүүс таамаглаж  байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.