
Я.Санжмятав гишүүн дурамжхан байна
УИХ-ын гишүүн Я.Санжмятав Төрийн ордонд дахин нүүдэл хийх болсондоо тун ч дур муутай байгаа гэнэ.Тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн даруйдаа Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын өрөөнд тухалсан билээ. Тэр өрөөнд өмнө нь Завхан аймгаас сонгогдож байсан Д.Балдан-Очир гишүүн сууж байсан болоод ч тэр үү, эсвэл мань хүнийг тус байнгын хорооны даргад зүтгүүлэх тохироо ч байсанюм уу ямартай ч өрөө тань хэмээн хуваарилсан байсан юм.
Гэтэл УИХ-ын чуулганаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан гишүүн томилогдсоноос Санжмятав гишүүн шинэ саруулхан өрөөгөө суллаж өгөхөөр болсон гэнэ.