2010.06.01

Г.Баярсайхан: Тойргийнхоо 2000 хүүхдийг баярлуулна

-Хүүхдийн баярыг угтаж олон хүүхдийг баярлуулах гэж байна гэж сонслоо, Үнэн үү?

- Энэ өдөр хүүхэд бүр аав ээж, найз нөхөдтэйгөө тоглож наадан, үзвэр үйлчилгээ үзэх гээд олон сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн өнгөрөөхийг хүсдэг. Боломжтой айлын хүүхдүүд уут дүүрэн бэлэг авч хүссэнээрээ баярладаг. Харин боломж тааруу нэг нь энэ өдрийг нүдэндээ гунигтай үдэх тохиолдол олон байдаг. Иймээс л олон хүүхдүүдийг баярлуулахыг зорьсон юм.

- Тойргийнхоо хүүхдүүдийг баярлуулах гэж байна уу?

- Тиймээ. Чингэлтэй дүүргийн амьдралын боломж тааруу айлын 2000 гаруй хүүхэд багачуудыг баярлуулах санаатай байна.

- Яаж баярлуулах гэж байна?

-АСА циркт Монголын үндэсний циркээс зохион байгуулж байгаа “Монгол алиалагч” тоглолтыг үзүүлнэ. Дараа нь хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, нэг өдрийг өнгөрөөнө дөө.

- Хүүхдийн баярын энэ өдөр хүүхэд, багачуудад мэндчилгээ дэвшүүлэх боломжийг танд олгож байна?

-Монголын үрс өдөр бүр инээд хөөртэй сайхан амьдраасай гэж би хүсэж явдаг. Өнөөдөр бол Олон улсын хүүхдийн эрхийн өдөр. Энэ өдөр хүүхэд болгон аз жаргалтай, баяр хөөртэй байгаасай, бас хүссэн бүхэн нь биелж, хүүхдийн баяраа хэзээ ч мартагдхааргүй сайхан өнгөрөөсэй. Ийм л сайхан ерөөлийг дэвшүүлж байна даа.

- За баярлалаа танд.

- Баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.