2012.04.04
Гадаадын иргэдийг албадан гаргажээ
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас өнгөрсөн гуравдугаар сард шалгалт хийж зөрчил гаргасан иргэдийг албадан гаргажээ.Энэ удаагийн шалгалтад 10 орны 27 иргэнд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч, долоон сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Эдгээр иргэд нь Монгол Улсад оршин суух, бүртгэл болон визийн хугацаа хэтрүүлсэн, паспорт, паспортыг орлох баримт бичгээ биедээ авч яваагүй, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг зөрчил гаргасан аж.
Мөн гадны орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан орон сууц, ажлын байраар хангасан зэрэг зөрчил гаргасан 26 байгууллага, аж ахуйн нэгжид хуулийн дагуу арга хэмжээ авч 10 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Энэ хугацаанд Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан
боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч виз, бүртгэлийн
журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн, эрх бүхий байгууллагын
зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа
явуулсан Монгол Улсын шүүхээр ял шийтгүүлсэн, түр ирэгч визийн хугацаа
хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр найман улсын 16 иргэнийг албадан гаргасан
байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.