М.Сономпил: Ц.Цолмонгийн үйлдэл хоёр намын нэгтгэх биш холдуулж байна
Эрчим хүчний сайд М.Сономпил
2012.10.19

М.Сономпил: Ц.Цолмонгийн үйлдэл хоёр намын нэгтгэх биш холдуулж байна

Эрчим хүчний сайд М.Сономпилтэй ярилцлаа.

-Эрчим хүчний салбарыг ирэх дөрвөн жилд авч явах үүрэг танд оногдлоо. Тэгэхээр ажлаа аваад үзэхэд энэ салбарын үйл ажиллагаа ямар байв. Цаашдаа юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Эрчим хүчний салбар бол айл бүрт гэрэл гэгээ, дулаан өгдгвөрөө буянтай гэж боддог. Сүүлийн үед манайхан уул уурхайг тэргүүлэх салбар гээд зарлачихаад байна. Гэхдээ эдийн засаг өсч байгаагийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт тэлж байна. Тиймээс эрчим хүч бол яах аргагүй тэргүүлэх салбарын нэг мөн. Ер нь энз салбарт системийнхзэ хувьд хийх зуйл их бий.

-Эрчим хүчний салбар гэхээр Тавдугаар цахилгааи станцын асуудал хамгиин түрүүнд хөндөгддөг. Ер нь энэ асуудал юу болж байна вэ?

-Цахилгааны тавдугаар эх үүсвэр бий болгоно гэж бараг суулийн арван жил ярилаа даа. Өнгөрсөн дөрвен жил бүр ч хүчтэй ярьж, энэ станцыг байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг гаргасан. Дөрвөн ч удаа тендер явуулсан. Одоо гэрээ хэлцлээ хийж л байна. Энэ хүрээнд ярьж, тохи рох зүйл их байгаа учраас хэлэлцээр удах төлөвтэй байгаа. Гэхдээ ямар ч байсан арваннэгдүгээр сард хэлцлээ дуусгах төлөвлөөтэй ажиллаж байна. Ер нь энэ станцыг байгуулахтай холбоотой нийт долоон гэрээ хийх ёстой. Үүнийг аль болох Монголд хэрэгтэй байдлаар хийхээр хичээж байна.

-Өнөө жилдээ багтаад Тавдугаар цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх боломж байгаа юу?

-Энэ ажил удааширсан шалтгаан олон байдаг юм билээ. Ялангуяа газрын маргаан их байсан. Эхлээд Улиастайн аманд барина гэж яриад бүтээгүй юм билээ. Дараа нь Хонхорын орчимд барих гэтэл айл өрхүүд газраа чөлөөлж өгөхгүй гэснээс болоод больсон гэдэг. Хамгийн сүүлд “ТЭЦ-3”-ыг өргөтгөх маягаар тавдугаар эх үүсвэрийг барих шийдвэр гарсан байдаг. Энд барья гэхээр бас л газрын асуудалтай байгаа. Гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөж дахиад нэг том станц барихад зай талбай нэлээд шаардлагатай. Гэтэл энэ станцыг тойрч байрласан аж ахуйн нэгжүүд газраа өгөхгүй гэж узэж байгаа. "Алтан дорнод Монгол" тэргүүтэй нийт 16 аж ахуйн нэгж бий. Тэд хэрэв газраа чөлөөлж өглөө гэхэд улсаас 46 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр нэхэж байгаа. Тэднийг хүчээр нүүлгэвэл шүүхэд хандахаас эхлээд нэлээд юм болох байх, Тэгвэл станцын ажилд бас наг саад тулгарах болно

-Тэp мөнгийг төрөөс гаргах боломж байхгүй биз дээ?

-Улсын төсөвт суулгах л хэрэг гарах байх л даа. Дээрээс нь "ТЭЦ-3”-ыг өргөтгөж, тавдугаар эх үүсвэрийг барилаа гэхэд хот руу нүүрс тээвэрлэх ажил нэмэгдэнэ. Тэгэхээр Улаанбаатарын төмөр замын ачаалал дийлэхгүй гэдгийг Зам тээврийн яамныхан хэлж байгаа. Нүүрсээ тэзвэрлээд ашиглалаа гэхэд дараа нь шатсан үнсээ яах вэ гэдэг асуудал хүндээр тусч байна. Үнсээ өдөр болгон Багахангай руу машинаар тээвэрлэх Улаанбаатарын төмөр замын ачаалал дийлэхгүй гэдгийг Зам тээврийн яамныхан хэлж байгаа. Нүүрсээ тэзвэрлээд ашиглалаа гэхэд дараа нь шатсан үнсээ яах вэ гэдэг асуудал хүндээр тусч байна. Үнсээ өдөр болгон Багахангай руу машинаар тээвэрлэх үү, яах уу гэдэг олон янзын хувилбар дэвшүүлээд ярилцаж байна. Мөн Тавдугаар цахилгаан станцыг хотод барилаа гэхэд нийслэлийн ачаалал ихэснэ гээд хотын удирдлагууд ч дурамжхан байгаа.

-Тэгвэл хотоос зайдуу байгуулах боломж байхгүй юм уу?

-Энэ талаар судалж үзэж байна. Үндсэндээ хоёр газар сонгочихоод байгаа. Нэг нь Хонхор өртөө. Нөгөө нь Баянзүрх товчооноос цаашаа Богд уулын зүүн хойд амыг тоочиглож байна. Энэ хоёр газрын аль алинтай нь төмөр зам ойрхон юм билээ. Тэгээд ямар ч байсан салбарын мэргэжилтэн, эрдэмтэдтэй ярилцаж, судлаад Ерөнхий сайдад танилцуулах гэж байна. Хэрэв энэ хоёрын аль нэгд нь станц барихаар болбол ТЭЗҮ-ийг нь дахиад хийнэ.

-Ирэх хавартаа ажил нь эхлэх нь ээ?

-Ямар ч байсан ирэх хавар станцын ажлыг эхлүүлнэ. Тэгээд 3.6 жилийн дотор барьж дуусна гэсэн төлөвлөгөатэй байна.

-Тавдугаар эх үүсвэрийг ашиглалтад ортол цахилгааны дутагдлаа яаж нөхөх вэ?

-Манайх цахилгаан эрчим хүчний дутагдалд орчихоод байгаа л даа. Тиймээс тавдугаар эх үүсвэрийг ашиглалтад оруулах хүртэл яаж энэ дутагдлыг аргалах вэ гэдэг том асуудал гарсан. Үүнийг яаралтай шийдэхийн тулд нэлээд хэдэн арга хэмжээ авахаар төлөөлөж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн тролвйбусны эцсийн буудалд Оросын цэргийн ангийн хэрэглэж байсан уурын зуух байдаг. Түүнийг түшиглэж, дулааны станц барихаар болж байна. Энэ ажлыг ирэх жилийн өдийд дуусгаж, станцыг ашиглалтад оруулна. Мөн дөрөвдүгээр цацахилгаан станцыг ергөтгөнө. Ирэх жилийн евлөөс өмнө энэ ажлыг дуусгахаар ажиллаж байгаа. Дөрөвдүгээр цахилгаан станцыг барьсан Оросын компани одоо ч бий. Тиймээс тэднээр энэ ажлыг гүйцэтгүүлэхээр болж байна. Үүнийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон. Дөрөвдүгээр цахилгаан "станцын өргөтгөлд нийт 70 гаруй сая ам.доллар шаардлагатай байгаа.

-Өөр ямар ажлууд хийх гэж байгаа вэ?

-Эрчим хүчний яам салбарын тэргуүлэх зорилгоо сэргээгдэх эрчим хүч гэж зарласан. Дэлхий нийтийн хандлага ч нүүрс түлж эрчим хүч гаргахаас татгалзаж байна. Ер нь сэргээгдэх эрчим хүчийг богино хугацаанд, хялбар аргаар шийдэж болдог. Манай Монголд нар, салхины эрчим хүчийг ашиглах бүрэн боломжтой. Сая гэхэд "Мьюком" компани салхины эрчим хүчний 50 мегаваттын хүчин чадалтай станц барьчихсан, Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах гзэд. хүлээж байна. Дараагийн ээлжинд усан цахилгаан станц барихаар төлөвлөж байна.

-Хаана билээ?

-Сэлэнгэ мөрний шүрэнгийн районд байгуулахаар төлөвлөж байна. Энд хайгуулын ажлыг 1975 онд хийсэн байдаг юм билээ. Уг төслийг үргэлжлүүлж, дэлхийн банктай хамтран ТЭЗҮ-ийг нь хийгээд эхэлчихсэн байнө. Гол мөрнийг хамгаалах зарим хөдөлгөөнүүд үүнийг сонсоод мэдэгдэл хийгээд эхэлж байна лээ. Гэхдээ дэлхий нийт усан цахилгаан станц байгуулах жишиг рүү шилжиж байна. Тэгээд ч дэлхийн нэр хүндтэй газартай хамтран хийж байгаа учраас аль болох байгаль, гол мөрөнд муу нөлөөгүй станц байгуулахыг зорьж байгаа. Үүнийг ойлгох биз.

-Эгийн голын усан цахилгаан станц юу болсон бэ?

-Энэ төсөл урагшаа ахиагуй шүү дээ. Тиймээс энэ удаагийн ажлыг хурдацтай явуулах хэрэгтэй байна.

-Эрчим хүч, дулааны үнийн талаар яамнаас ямар бодлого барьж байгаа вэ?

-Эрчим хүч, дулааны үнийг аль ч Засгийн газрын үед нэмнэ, хасна гэх зэргээр ярьдаг. Ард түмний амьдрал сайнгүй учраас дулаан, цахилгааны үнийг хөдөлгөх бодолгүй байна. Гэхдээ зарим аймгууд цахилгааны нэг квт цагийг нь 80 төгрөгөөр авч байхад баруун аймгууд 60 төгрөгөөр авч байгаа ялгаа бий. Тэгсэн мөртөө улсын төсвөөс адилхан татаас авдаг. Үүнийг шударга бус гэж үзэж байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэд тэгш эрхтэй байх хэрэгтэй юм болов уу.

-Улс төрийн сэдэв рүү яриагаа хандуулъя. МҮАН, МАХН-тай эвссэнээр УИХ-д суудалтай болж, Засгийн газрын танхимд орсны баталгаа нь та сайд боленоор харагдаж байх шиг байна...

-Мэдээж монголчууд эвсэж, нэгдэхээрэз амжилтад хүрдэг түүхэн уламжлалтай шүү дээ. Манай "Шударга ёс" эвсэл есөн жилийн гэрээ байгуулсан. Тиймээс энэ бол зөвхөн сонгуульд зориулж байгуулсан эвсэл биш ээ. Бид эвсэл байгуулсныхаа хүчинд сонгогчдын итгэлийг хүлээж, УИХ-д 11 суудал авлаа. Гэхдээ нэг талаар хүрч болох амжилтын хязгаарт очиж чадаагүй гэж боддог. Үүнээс ч илүү амжилт гаргах байсан л даа.

-"Шударга ёс" эвслийн дотоод зөрчил сүүлийн үед хурцдаад байх шиг байна. Магадгүй задpax юм болов уу гэсэн хандлага ажиглагдах боллоо...

-Мэдээж хүмүүсийн зөрчил гардаг шүү дээ. Тэглээ гээд энэ эвсэл задрахгүй.-Энэ удаагийн парламентад авсан эвслийн суудлын тоог МАХН, МҮАН-д адил тэнцүү хуваавал ямар ч зүйлд тэгш эрхтэй байх ёстой байлаа. Гэвч УИХ, Засгийн газарт болж байгаа томилгоонуудын харьцааг хараад байхад ийм зарчмаар яваагүй. Эвсэл дотор МАХН хүч түрээд байгаа юм болов уу гэж ажиглагдаж байгаа...
-Ер нь бол тиймэрхүү хандлага байсан.

-Дээрээс нь сая Ц.Цолмон гишүүн танайхаас гараад МАХН руу явчихсан нь тэнцвэрийг алдагдуулаад эвсэлд нэгдсэн нөгөө намын хүчийг бүр ч давамгайлуулчих шиг боллоо...

-Тэгье гэж бодсон юм байлгүй. Уг нь манай эвсэлд нэгдсэн хоёр нам аль аль нь УИХ-д таван суудалтай байсан юм. Харин энэ харьцаа алдагдчихлаа. Тэгээд ямар учраас Ц.Цолмон ийм шийдэлд хүрсэн юм бүү мэд. Ямар ч байсан өөрөө "Н.Энхбаяр дарга бид хоёрын хооронд тохирсон юм байгаа" гэж хэлсэн байна лээ. Гэхдээ энэ явдлаас болоод эвслийн дотоод харилцаанд ан цав гарахгүй байх гэж найдаж байна. Тэртэй тэргүй Цолмон МАХН руу орлоо ч гэсэн эвсэл дотроо л байгаа шүү дээ.

-Уг нь Ц.Цолмон гишүүн одоогийн МҮАН-ыг ҮШН байхаас эхлээд эхнээс зүтгэж, М.Энхсайхан даргатай хамт явсан хүн дээ. Үүсгэн байгуулсан намаа орхиод явсан нь сонин юм...

-Надад ч сонин санагдаж байгаа. Өөрөө болохоор "Хоёр намыг нэгтгэхийн тулд түүчээ болж МАХН руу орлоо" гэсэн тайлбар хийж байна лээ. Гэхдээ түүний знэ үйлдэл хоёр намыг нэгтгэх биш холдуулах арга болж байна. Манай намын хүн тэднийд орж байна гэдэг чимь хэрүүл л тарихаас цаашгүй шүү дээ.

-Магадгүй Н.Энхбаяр даргатай тохироод М.Энхсайханы хүчийг сулруулах гэсэн юм бoлов уу?

-Үгүй байх аа. М.Энхсайхан дарга Цолмон хоёрын хооронд зөрчил үүсэх шалтгаангүй дээ. Энэ хоёр бол бүр 90 оноос хойш л хамт явсан журмын нөхөд. Тэгээд ч манай АН-ын угшилтай хумүүст нэг суурь хүмүүжил гэж юм байдаг. Тэр нь хэзээд бие биедээ хүндэтгэлтэй ханддаг байхгүй юу

-Яагаад ингэж асуусан гэхээр сонгуулийн дараа Н.Энхбаяр дарга эвслээс зөвхен М.Энхсайханаас бусдыг нь дуудаж, амралтанд уулзсан сурагтай байсан. Эндээс л Н.Энхбаяр М.Энхсайханыгаа түлхээд эхэлсэн юм болов уу. Тэгээд Ц.Цолмон гишүүнийг түүнээс урвуулжээ гэж хардаад...

-Ёстой мэдэхгүй байна. Хэрэв тийм нууц уулзалт хийсэн бол намайг ч гэсэн орхисон юм байна л даа. Сонгуулийн дараа "Шударга ёс" эвслийнхэн Чингэсийн өргөөд уулзсаныг мэдэж байна. Тэнд сонгуульд оролцсон намын бүх хүн очсон. Хэвлэлийнхэн ч очсон байлаа. М.Энхсайхан дарга ч тэнд байсан шүү дээ. Чухам түүний дараа өөр уулзалт болсон юм уу, үгүй юу мэдэхгүй. Гэхдээ тийм зүйл болсон байх учиргүй дээ. Аль уулзалдахыг тэр гэхэв дээ. Магадгүй биднийг орхиж хийсэн уулзалт болсныг үгүйсгэзхгүй.

-М.Энхсайхан даргын сүүлд өгсөн ярилцлагуудаас харахад ч Н.Энхбаяр даргатай таагүй харилцаатай болж, хөндийрсөн юм шиг ойлгогдсон...

-М.Энхсайхан даргын хувьд бодлого хандлага нь зөрчлөгдөөгүй, Засаг тогтвортой ажиллах ёстой гэдэг байр сууринаас бүх асуудалд хандаж байгаа. Н.Энхбаяр даргыг анхан шатны шүүхээр яллахад МАХН-ымхан Засгийн газарт хамтрахгүй гзсэн мэдэгдэл хийж байлаа. Тэр үед М.Энхсайхан дарга юу ч ярихгүй байсныг та нар анзаарсан байх. Учир нь тэр Н.Энхбаяр, М.Энхсайхан гэдэг хүмүүсээс шалтгаалалгүйгээр "Шударга ёс" эвсэл Засгийн газарт хамтрах ёстой гэсзн байр суурьтай байснаас дуугүй өнгөрсөн байх. Ийм ийм асуудлууд байсан гэж бодож байна.

-Тэгээд МАХН-ын 6олоод ялангуяа Н.Энхбаярын М.Энхсайханд хандах хандлага өөрчлөгдөж, танай намыг түлхэх тийшээ чиглэж байгаа юм уу?

-Мэдэхгүй юм. Тэд саллаа гэвэл "битгий салаач" гээд хашгирч гүйгээд дийлэхгүй шүү дээ. Тиймээс үгүй байх л гэж найдаж байна.

-Ер нь М.Энхсайхан гэдэг хүн албан тушаап ч үгуй ганцаардмал байдалд орчихсон юм шиг санагддаг...

-М.Энхсайхан дарга "Шударга ёс" эвслийг АН-тай хамтарч Засгийн газар байгуулах үйл явцад идэвхтэй оролцож, намын даргын ажпаа хийсэн шүү дээ, Түүнийг ганцааранг нь үлдээчихээд бид албан тушаалд очоод гүйгээд байгаа юм байхгүй. М.Энхсайхан дарга одоо өөрөө том бүтээн байгуулалтын ажил дээр очиж байна. Өөрөө ч Монголынхоо эдийн засгийг хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажилд оролцох сонирхолтойгоо илэрхийлсээр байсан, Эдийи засагч хүн учраас томоохон бүтээн байгуулалтын ажилд оръё гасэн бодолтой байгаа юм билээ.

-Эвсэл задарвал намын жагсаалтаар орсон гишүүд хүчингүй болно гэсэн зүйл яригдаад байгаа. Тэгвэл танаас эхлээд бүгд УИХ-ын гишүүн байж чадахгүй гэсэн үг үү?

-Гишүүн байхаа болино гэж байхгүй л дээ. Зүгээр сул гишүүн болно гэсэн үг, Харин бид Сонгуулийн хуульд нэг зүйл анхааралгүй явуулсан юм билээ. Жагсаалтаар УИХ-д орж ирсэн хүмүүсг бусдаас өөр шаардлага гавих байжээ. Жишээ нь нэг намын жагсаалтаар УИХ-д орж ирчихсэн хойноо өөр нам руу явж байгаа гишүүнийг эргүүлэн татдаг заалт оруулах байсан юм билээ. Даанч ийм зүйлдоогүй байх л даа. Гэхдээ одоо оройтоогүй байна.

-Ийм хууль өргөн барина гэж үү?

-Хэсэг гишүүд ийм хууль аргөн барих гэж байгаа.

-Гэхдээ энэ хуулийг баталлаа гэхэд Ц.Цолмон гишүүнд үйлчлэхгүй биз дээ. Тэгэхээр танай намын зүгээс түүнд ямар ч хариуцлага тооцох боломжгүй болчихжээ?

-ХууЛЬ ЭрГЭН үЙЛЧЛчЭХгүй шүү дээ. Тэгэхээр ямар ч аргагүй. Харин цаашдаа ийм зүйл тохиолдвол тохирсон арга хэмжээг нь авдаг байх хуулийн заалт байх ёстой гэдэг үүднээс санаачилж байгаа байх.

-Ер нь эвсэл задарлаа гэхэд МҮАН-ын жагсаалтаар орж ирэн сул гишүүд АН-тай нэгдээд МАХН нь МАН руугаа явах гарц байгаа юм биш үү?

-Янз бүрийн боломж бий л байх. Гэхдээ эвслээ задлахын хүсэхгүй байна. Эвсэл задлахыг хүсч байгаа цөөн хэдэн хүн байгаа биз. Түүнээс биш задарч. бутрахдаа хүртэл хурц байдал үүсээгүй байна.

-Тамыг өнгөрсөн сонгуулийн үвэр МҮАН-ын санхүүг ганц тэтгэсэн хүн учраас сайд болгосон гэх юм билээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Манай нам бусад намуудтай харьцуулахад өндөр санхүүжилт авдаг, албан тушаал зардаг нам биш. Миний хувьд бизнөс эрхэлдэг хүн байсныхаа хувьд дэмжиж туслах зүйл зөндөө байлгуй яахав. АН-ц байхдаа ч тийм л байсан. Гэхдээ хүмүүсийн хэлдгээр саалийн үнээ нь биш шүү дээ. Мөнгөөр зодож сайдын суудалд очсон юм биш. М.Сономпил гэдэг хүний нуруун дээр энэ нам байгаагүй юм шүү. Бүгдээ-рээ л эдийн засгийн асууд-паа тэнцүү шийдээд явж байсан.   

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.