Энэтхэг улс дэлхийд зэвсэг худалдан авалтаараа тэргүүлэв
2012.03.20

Энэтхэг улс дэлхийд зэвсэг худалдан авалтаараа тэргүүлэв

Энэтхэг улс 2007-2011 оны дэлхийн томоохон зэвсэг худалдан авагчдын цэсийг тэргүүлэв. Өнөөдөр зарлан мэлдээлсэн Стокгольмын олон улсын судлалын хүрээлэнгийн байлдааны техникийн нийлүүлэлтийн тухай илтгэл ийм тоо баримтыг агуулжээ.Дэлхийн зэвсгийн импортын 10 хувь нь Энэтхэг улсад ногдож байгааг илтгэлд заажээ.

Энэтхэг Орос улсаас 120 Су-30МК, нисэх онгоц тээгч хөлгийн МиГ-29К сөнөөгч онгоц, Их Британиас 20 Jaguar сөнөөгч бөмбөгдөгч онгоц худалдан авсан ба авах юм. Өмнөд Солонгос дэлхийн томоохон зэвсэг худалдан авагчдын цэст хоёрт оров. Дэлхийн импортын 6 хувь тус улсад ногдож байна. 5 хувьтай Хятад,Пакистан, 4 хувьтай Сингапур тус улсын дараа орж байна. Дэлхийн зэвсгийн импортын 30 хувь нь эдгээр таван улсад ногдож байна.
Эх сурвалж
Оросын дуу хоолой
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.