2012.03.19
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байна
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2012 оны 03-р сарын 14-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Үүнд: Нэг.
Үнэт цаасны талаар: “Юу Жи Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Ё.Байгалийг томилохыг зөвшөөрөв. “Монголын Ипотекийн Корпораци” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгов. “Арбаянхангай” ХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг заавал, “Бишрэлт индастриал” ХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах саналыг тус тус зөвшөөрөв. “Эрдэнэт-суврага” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.
Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-иас гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах үнэт цаасыг бүртгэх тухай” 49 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулав. “Жаргалант үйлс” ХК-ийн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг зөвшөөрөв.
Хоёр. Бичил санхүүгийн талаар: “Хадгаламж, зээлийн хоршооны зохицуулалтын журам”, “Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоонд тавигдах нөхцөл шаардлага”-ыг тус тус батлав. Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 180 дугаар тогтоолоор батлагдсан “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав.
“Гүн түншлэл” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Жисаса ББСБ” ХХК болон “Мөнх мандах баян ББСБ” ХХК-иудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгаж, “Сэлэнгэ инвест ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. “Үүрэйтолон” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг сунгаж, “Зоосон мөнгө” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Говийн цог”, “Ижил хүлэг”, “Си Ди Ко” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
Гурав. Даатгалын талаар: “Практикал даатгал” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь даатгалын төлөөлөгч Б.Магсар, Сүхбаатар аймаг дахь даатгалын төлөөлөгч О.Улаанхүү, Булган аймаг дахь даатгалын төлөөлөгч Б.Эрдэнэтөгс нарын даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус xүчингүй болгов. “Юу Aй Би” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх, “Xаш хаан” ХХК-д ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгож, “Гэp даатгал” ХХК-д жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.