Сонгинохайрхан дүүргийн гэрэлтүүлэг
2024.10.08

Сонгинохайрхан дүүргийн гэрэлтүүлэг

Сонгинохайрхан дүүрэг 24000 ширхэг гэрэлтүүлэгтэй буюу 714км урт гэрэлтүүлэгтэй болжээ. Дахин 17 хороонд 870 гэрэлтүүлэг энэ онд багтан хийгдэнэ.

“Их хотын гэрэлтүүлэг” ХХК Цахилгааны инженер Т.Энхтөр:

Сонгинохайрхан дүүрэг сүүлийн жилүүдэд гэрэлтүүлгийнхээ хэмжээнд маш сайн явж байна. Гэрэлтүүлэггүй гудамж бараг үлдэхээргүй байна. Залуу хүний хувьд дүүрэг болгонд гэрэлтүүлэг хийгээд улс орондоо өөрийн хувьд нэмрээ бага ч гэсэн оруулж байгаадаа баяртай байна.

Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны иргэн:

Сонгинохайрхан дүүрэг гэрэлгүй харанхуй, янз бүрийн үйлчилгээний төвүүдээс хол зэрэг байж ирсэн. Сүүлийн үед олон ажил хийгдсэн, эмнэлэг сургууль их олон баригдсан, янз бүрийн эмнэлгүүдээ өргөтгөж бидний санаа сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болсон.мөн бүх харанхуй гудамж болгоныг гэрэлтэй гэгээтэй, хөгшчүүд биднийг явахад санаа амар их сайхан болж хөгжиж байгаа. Сургууль ч баригдаж байна, эмнэлгүүд ч өргөжиж байна. Бид сэтгэл ханамжтай үйлчилгээгээ авч чадаж байгаа гэж бодож байна. Энэ манай хорооны дарга, Ж.Сандагсүрэн, Батчулуун, Мөнхцэцэг зэрэг улсууд нэлээн их юм хийсэн. Одоо дэвшээд гарч ирэх болж байгаа гэж бодож байгаа. Хоёрдугаарт, Хотын дарга Х.Нямбаатар бол хүний нүдэнд харагдахааргүй олон ажлыг хийж байгаа. Тиймээс энэ хүмүүс цаашдаа олон ажлыг хийж чадах хүмүүс гэж үзээд МАН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийг дэмжинэ гэж бодож байгаа.