Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
Нийслэл Улаанбаатар хотын эрчим хүчний дутагдалтай байгаа энэ хүнд цаг үед Улаанбаатар хотын зүгээс олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран хөрөнгө оруулалтыг маш богино хугацаанд босгож 200мвт-ын багтаамжтай 50мвт-ын чадалтай батарей хураагуурын станцыг Юнивишн компани Монхорусын хамтарсан компанийн гүйцэтгэлтэйгээр богино хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ батарей хураагуурын станц нь Улаанбаатар хотын хувьд бол цоо шинэ хөрөнгө оруулалт болж эхэлж байна. Ийм төрлийн хөрөнгө оруулалтыг урьд нь Улаанбаатар хотын зүгээс хийж байгаагүй эрчим хүчний энэ дутагдлыг нөхөх шинэ бүтээн байгуулалт бол анхных гэж хэлж болно. Хойшдоо энэ батарей хураагуур станцын найдвартай ажиллагааг хангаж ажиллах нь Улаанбаатар хотын хөгжлийн корпорац болон энэ гүйцэтгэгч компаниудын хамгийн том ийм зорилт болох болж байна.