Дэлхийн №1 үзэсгэлэн "Canton Fair"-т оролцож байна
2025.04.18

Дэлхийн №1 үзэсгэлэн "Canton Fair"-т оролцож байна

"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн хамт олны төлөөлөл БНХАУ-ын Гуанжоу хотод болж буй Дэлхийн №1 үзэсгэлэн "Canton Fair"-т оролцож байна.

Тус үзэсгэлэн нь олон салбарын бүтээгдэхүүнийг танилцуулдгаараа экспорт, импортын харилцаанд маш том платформын үүргийг гүйцэтгэдэг.

Иймд бүтээн байгуулагч барилгын бизнес эрхлэгчид энэхүү үзэсгэлэнг өргөнөөр ирж сонирхдог. "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн зүгээс монголын барилгын салбарынхан хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн орчин үеийн техник технологийн шинэчлэлтэй хөл нийлэн алхах учиртай тул тэдэнд боломж олгож энэхүү үзэсгэлэнд хот, хөдөөгөөс барилгын компаниудын удирдлагуудыг оролцуулж байгаагаа илэрхийлсэн юм.

Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө "Бид компанийнхаа хэрэгжүүлж буй тодорхой төслүүдийг БНХАУ-ын бүтээн байгуулагч барилгын компанийн хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. Бид төр, хувийн хэвшилтэй өрсөлдөж барилга барихгүй. Харин барилга барих бүтээн байгуулагч компаниуддаа илүү техник технологийн дэвшилд суурилсан, дэмжсэн бодлогыг хэрэгжүүлнэ" гэлээ.

Тус үзэсгэлэнг 1957 оноос эхлэн хавар, намрын улиралд Гуанжоу хотны зохион байгуулсаар иржээ.