
2025.04.10
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Ж.Золбаяр нар ХҮН намыг төлөөлж ЕАБХАБ-ын төлөөлөгчидтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Ж.Золжаргал, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрцайх нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭГ)-наас Монгол Улсын Засгийн газрын урилгаар Улс төрийн намын хуульд зөвлөмж өгөхөөр ажиллаж буй Надия Сиренко, Горан Петров, Фернандо Касаль Бертоа нарыг хүлээн авч уулзлаа.
ЕАБХАБ-ны АИХЭГ нь гишүүн орны хүсэлтийн дагуу хуулийн төслүүд болон одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомж нь олон улсын хүний эрхийн стандартад нийцэж байгаа эсэхийг үнэлж, сайжруулах талаар тодорхой зөвлөмж өгдөг бөгөөд тус байгууллагаас УИХ-д суудалтай 5 нам болон бусад намын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, судлаачидтай уулзаж санал солилцлоо.