2025.03.25
С.Цэнгүүн: Нооргийн залуучууд талцал хуваагдал хүсээгүй. Харин эрүүл саруул, эрх чөлөөтэй улсад амьдрахыг хүссэн!
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /2025.03.24/-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг нээлттэйгээр сонслоо.
уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхйиллээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
Нооргийн залуучууд ямар ч талцал хуваагдал хүсээгүй. Эрүүл саруул, эрх чөлөөтэй улсад амьдрахыг хүссэн. Иймдээ ч олон нийтээс санхүүжилт босгоод сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн тухай баримтат кино хийхээ зарласан. Баримтат киногоо нээх талаар мэдээлэл гарснаас хойш хэдхэн хонгийн дараа хойшлуулшгүй ажиллагаа гэж баривчилсан. Иргэн нь ч, Их Хурлын гишүүн нь ч энэ байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ баримтат киног Монголын ард түмэн үзэх ёстой!

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан