
2025.05.08
Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлд дэд ажлын хэсгүүд байгуулагдлаа
Төрийн хэмнэлт бүтээмжийн зөвлөлийн өчигдрийн /2025.05.07/ хуралдаанаар төсвийн хэмнэлттэй, үр ашиг нь бүтээмжтэй байх схем илүү тод зурагдаж эхэллээ.
Ковидын хүндрэлийг даван туулах төсвийн бодлогоос Төрийн хэмнэлтээр үргэлжилсэн санаачилга маань ТӨРИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЦОГЦ БОДЛОГО болон цар хүрээгээ тэлсээр байна.
Төсвийн үр ашгийг сайжруулж, чиг үүргийн давхардлыг арилгах, төр гүйцэтгэх чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төсвийн хяналт сахилга батыг сайжруулах зэрэг чиглэлээр санал, шийдлүүдийг Засгийн газарт удахгүй танилцуулж тодорхой шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байна.
Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлд,
- Санхүүгийн сахилга бат
- Процессын дахин инженерчлэл,
- Цахим шилжилт, хиймэл оюун ухаан гэсэн гурван чиглэлээр дэд ажлын хэсгүүд байгуулагдахаар боллоо.