Дорноговь аймаг дахь АШУИС-ийн салбар АУС-ийн шинэ сургуулийн цогцолбор барилга эхлүүлэхээр шав тавилаа
2025.04.05

Дорноговь аймаг дахь АШУИС-ийн салбар АУС-ийн шинэ сургуулийн цогцолбор барилга эхлүүлэхээр шав тавилаа

Орон нутаг дахь их сургуулийн хөгжлийг дэмжих, сургалтын орчин нөхцлийг сайжруулах зорилгоор зүүн болон говийн бүсийн аймгуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэж буй анагаахын сургуулийн цогцолбор барилгыг барих шийдвэрийг МУ-ын ЗГ-ын Хөгжлийн бодлогын баримт бичиг, Дорноговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан билээ.