УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Прогрессив Аллаенсийн чуулган"-д дуу хоолойгоо хүргэлээ
2025.04.29

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Прогрессив Аллаенсийн чуулган"-д дуу хоолойгоо хүргэлээ

Энэтхэг улсын Телангана мужид дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд болсон Прогрессив Аллаенсийн чуулганд УИХ-ын гишүүн Ч.Ундрам  оролцлоо. 

Тус чуулганд дэлхийн 74 орны 400 гаруй улс төрийн намын төлөөллүүд оролцсон юм.

"Дэлхийн шударга ёсыг бий болгох" агуулгын хүрээнд болсон хэлэлцүүлэг Ч.Ундрамын "Жендэрийн шударга ёс ба ирээдүй" сэдэвт олон улсын яриа хэлэлцүүлгийн панелистаар оролцож дуу хоолойгоо хүргэлээ.

Дэлхийд тулгамдаж байгаа жендэрийн асуудал болоод нийгэм өөрчлөгдөж байгаатай холбоотой улс төрийн намууд дэлхий дахинд тулгамдаж буй үймээн самууныг даван туулж, нийгэм, эдийн засаг, улс төр, экологи, соёлын шударга ёсыг гүнзгийрүүлэх шаардлагатай байна гэж үзэн энэ удаагийн чуулган “Шударга ёсыг тогтоох” гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдаж байна. Үүний тулд нөхөрлөл, энэрэл нигүүлсэхүй, үнэн ба дэлхий бол нэг гэр бүл гэсэн үндсэн дээр дэлхийн шинэ дэг журмыг төлөвшүүлэхийн тулд норматив, зохион байгуулалт, хөтөлбөртэй ажиллах шаардлагатай байна гэж үзэж байгаа аж.