2025.04.23

Б.Жаргалан. Монгол Улс бол Үндэсний эрх ашгийнхаа төлөө эрх чөлөөтэй дуугарах эрхтэй АРДЧИЛСАН улс шүү

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2025.04.22/ хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Бид нэн тэргүүнд манай улсад ашигтай үгүйг, Монгол хүн орлоготой болох эсэх талаар бодох ёстой. Засгийн газраас гаднын улстай хийх хэлэлцээрийн талаар л оруулж ирж байна. Хэзээ бид дотоодынхоо асуудлыг ярих юм. Жилийн дараа хямд өртөгтэй бүтээгдэхүүн манай зах зээлээр тарж үндэсний үйлдвэрлэгчид хаалгаа барьж эхлэх үед яах юм. Дотоодынхоо, үндэсний үйлдвэрлэгчдээ бодолцох ёстой. Монголын зах зээлийг нээх, эс нээх талаар ийм цөөхөн улстөрчид яриад сууж ч болохгүй