Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Ганхүү, мэргэжилтэн Н.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа
2025.04.25

Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Ганхүү, мэргэжилтэн Н.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа

Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүний хувьд миний илэрхийлсэн байр суурь  сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны талаар хэлсэн шүүмжлэл нь зөвхөн нэг аймгийн, нэг сумын эрүүл мэндийн төвтэй холбоотой бөгөөд нийт сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, эмч, мэргэжилтнүүдтэй холбоогүй болохыг тус холбооны удирдлагуудад хэлээд, цаашдаа хариуцлагагүй ажилласан тухайн эмч, ажилтан ажилдаа зөв дүгнэлт хийж, алдаагаа засаад явах нь зүйтэй гэдгийг илэрхийлсэн.

Бид алдаагаа ил тод яриад, засаад, сайжруулаад явах бүрэн бололцоотой гэдэг дээр уулзалтад оролцогсод бүрэн санал нэгдсэн болно.Тухайн нэр бүхий сумын асуудлийг шийдэж цэгцэлсэн гэдгээ холбооныхон мэдээллээ.

Уулзалтаар сумын эрүүл мэндийн төвийг цаашид хэрхэн хөгжүүлэх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн стандартын шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар санал солилцож, ярилцсан бөгөөд цаашид Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоог дэмжиж ажиллана гэдгээ Улсын Их Хурлын гишүүний хувьд онцлон хэллээ.