УИХ-ын гишүүд Дархан-Уул аймагт ажиллалаа
2025.03.21

УИХ-ын гишүүд Дархан-Уул аймагт ажиллалаа

Өчигдөр /2025.03.20/ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд болон УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн ажлын хэсгийн гишүүдийн хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар Дархан-Уул аймагт ажиллалаа.

Энэ үеэр Төрөөс тус салбарт хэрэгжиж байгаа “Хүнсний хувьсгал", "Цагаан алт", "Атрын IV аян", "Шинэ хоршоо" хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдал, тулгарч буй асуудлууд, хэрэгжих хугацааны явцын мэдээлэл болон салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн байна. 

Цаашид хэрэгжиж байгаа томоохон төсөл, арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, иргэд аж ахуйн нэгжийн орлого, ашгийг нэмэгдүүлэх, зээл олголтын үр дүн, хяналт чухал байна гэдгийг онцоллоо.