
2025.03.20
Пиетранжело Буттафуокогийн "Орчин үеийн архитектурын дэлхийн чиг хандлага” лекцийг зохион байгууллаа
УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлэг, УИХ-ын гишүүн А.Ундраагийн ажлын албанаас 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Чингис хаан” танхимд Венецийн "Биенналь" байгууллагын ерөнхийлөгч Пиетранжело Буттафуокогийн “Орчин үеийн архитектурын дэлхийн чиг хандлага” сэдэвт лекцийг зохион байгууллаа.
Тус лекцэнд УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгэмийн гишүүд болон тухайн салбарын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, Итали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд болон холбогдох хүндэт зочид хүрэлцэн ирж оролцсон юм. Тус лекцийг нээж УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа үг хэлэн энэхүү лекцийн ач холбогдол, онцлогийг дурсан юм.