Дурсамжаа дэвтэртээ мөнхлөх уриалга гаргалаа
2025.03.17

Дурсамжаа дэвтэртээ мөнхлөх уриалга гаргалаа

УИХ-ын гишүүн Д.Батлут 3 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Төмөрбулаг сумын төгсөх ангийн сурагчидтай уулзлаа.

Уулзалтаар ирээдүйн боломж, залуу үеийн үүрэг, боловсролын үнэ цэнийн талаар чөлөөт ярилцлага хийгээд бүх төгсөгчдөд "Дурсамжийн дэвтэр" бэлэглэж, хамгийн нандин мөч, дурсамжаа дэвтэртээ мөнхлөх уриалга гаргалаа. Тус аянд Хойд бүсийн Шинэ-Идэр, Төмөрбулаг сумын төгсөх ангийн сурагчид нэгджээ.