2025.02.20
Д.Батлут: ЖДҮ-ийг үндэсний хэмжээний үйлдвэрлэл болон хөгжихөд төрөөс бүх талаар дэмжих ёстой
ЖДҮҮ, тэр дундаа бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Батлут, ажлын хэсгийн гишүүдийн хамтаар Дархан-уул, Орхон аймагт ажиллалаа
ЖДҮҮ-ээр бодлогоор дэмжсэнээр дэлхийн өндөр хөгжилтэй АНУ, Япон, БНСУ зэрэг орнуудын ДНБ-ний 50-70 хувийг ЖДҮ-чид дангаар бүрдүүлж байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Та бидний сайн мэдэх Toshiba, Honda motors, Samsung зэрэг дэлхийд алдартай брэндүүд бүгд бичил бизнесээс гараагаа эхлүүлж дэлхийн брэнд болтлоо хөгжиж чадсан. Хөгжлийн гол нууц нь хоорондоо өрсөлдөх биш дэлхийд өрсөлдөхөөр төр хувийн хэвшил хамтарч ажилласны үр дүн гарсан гэж хэлж болно.
Уул уурхайгаас хэт хараат манай улсын хувьд бичил бизнес эрхлэгчдээ дэмжиж, бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас үндэсний хэмжээний үйлдвэрлэл болтол хөгжихөд нь төр бүх талаар оновчтой дэмжих ёстой.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан