
2025.03.07
ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЦАХИМ БОЛНО
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийн албан хаагчдад Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системийн шинэ модуль, дэд системүүдийг танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
Хүний нөөцийн цахим системийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлснээр төрийн албан хаагчийг бүртгэх, хянах, тушаал, шийдвэр,сул орон тоог зарлах, албан тушаалын тодорхойлолт зэрэг бүх үйл ажиллагааг цахимжуулсан цаасгүй, нээлттэй, ил тод болгох боломж бүрдэнэ.
Сургалтад яамны харьяа байгууллагын 280 албан хаагч танхим болон цахимаар оролцлоо.