2024.03.22
Хууль, эрх зүй

Ц.Мөнхцэцэг: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хүний эрхийн асуудлаар мэргэшүүлэх ёстой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцлаа.

Уг төслийн талаар гишүүд асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Үндсэн хуулийн цэц хүний үнсэн эрхийн маргааныг хэлэлцэн шийдвэрлэдэг болж байгаа энэ зохицуулалт үнэхээр том дэвшил. Өнгөрсөн онд Үндсэн хууль баталснаас хойш 30 жилийн хугацаан дахь яг хуулиар буюу Үндсэн хуулиар хамгаалагдаагүй томоохон заалтууд хүний үндсэн эрхийн маргаанууд байж ирсэн. Хэдийгээр бид нар хүний эрхийг дэмжих чиглэлээр нэлээд олон хуулиуд баталж, гэрч хохирогчийг хамгаалах,  хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль гээд баталсан болов чиг яг тодорхой амьдрал, тодорхой нөхцөлд маш их зөрчилтэй байна аа. Тухайлбал одоо миний хувьд бол шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэг ахлан ажиллаж байна. Маш олон иргэд хүний эрхийн төлөө эсхүл уул уурхайн асуудлаар байгалийн баялгийн төлөө гэдэг юм уу жагсаал цуглаан тэмцэж байгаа их олон иргэд бол хүний эрх нь зөрчигдсөн энэ талаар шүүх, цагдаа, прокурор дээр гомдол гаргаад явсан ч гэсэн шийдэгдэхгүй асар их удаж байгаа тухай одоо мэдээлэл гомдол ирүүлж байгаа юм. Өнөөдөр бид нар байгалийн баялаг иргэдийн хяналт ТББ мөн бүх ард түмний их хурал ТББ, зөв найзууд гээд төрийн салбар төлөөллүүдтэй уулзлаа. Ерөөсөө анхан шатандаа буюу яг тухайн хүний эрхийн асуудал дээр цагдаагийн байгууллага, цагдаагийн албан хаагч нар ихээхэн дарамт учруулан хянан шалгадаг дээр нь тодорхой асуудлаар жагсаал цуглаан хийх. Асар их зөрчил байгааг  уламжилж байна аа. Хууль зүйн яам жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар өргөн барина гэж  бид нар бол хүлээж байна энийг яаралтай өргөн барихаар байна. Хүний эрхийг зөрчөөд байгаа энэ асуудлаар Монгол Улсын шүүх цагдаа ялангуяа прокурорын байгууллагын хувьд зөрчил гомдол ирээд байгаа учраас Үндсэн хуулийн цэц үүнийг авч хэлэлцэх нь үнэхээр одоо том дэвшил. ХБНГУ-ын үндсэн хуулийн шүүх ер нь Европын холбооны Үндсэн хуулийн шүүхийн бараг 80-аас 95 хувь нь цэвэр хүний эрхийн гомдол, маргаан байдаг. Тэгэхээр энэ чиглэлд одоо манай Үндсэн хуулийн цэцийн гишүүдээ хэрхэн бэлдэх вэ? Анхнаас нь томилгон дээр хууль зүйн улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг дотор яг хүний эрхээр мэргэшсэн гэдэг тусгайлсан шалгуур ер нь баймаар санагдаад байна. Жишээлбэл ХБНГУ-ын үндсэн хуулийн шүүх бол их маргаантай олон асуудлаар хүний эрх зөрчөөгүй тухай Үндсэн хуулийн дүгнэлтүүдийг гаргаж байсан юм байна лээ. Тэгэхээр манай энэ ҮХЦ-ийн өнөөгийн бүрэлдэхүүн гээд юм уу,  энэ чиглэлээр одоо мэдрэмжтэй ажиллаж чадах уу үгүй юу. Жишээлбэл ХБНГУ-ын явуулсан сонин шүүхийн кэйс байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийтийн сургуульд сургах боломжгүй энэ хүүхдийг тусгай сургуульд сурах ёстой гэдэг мужийн шүүхийн шийдвэр гарсан үүнийг бол давж заалдаад ХБНГУ-ын үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг одоо сурган бэлтгэх нөөц болон боловсон хүчин гээд боломж нь тэр нийтийн сургуульд байхгүй учраас тусгайлсан сургуульд явах нь зөв өө гэж бичсэн энэ дээр бол тухайн үед маш их маргаанууд гардаг юм байна лээ. За тэгээд ер нь одоо иймэрхүү хүний эрхийн чиглэлийн асуудлаар яг тодорхойлон мэдрэмжтэй ажиллах энэ боловсон хүчнийг бэлдэх ҮХЦ маань энэ дээр илүү мэдрэмжтэй ажиллах шаардлага байна энэ тал дээр хэрхэн бэлдэх вэ?

Хоёрдугаарт нь манай Монгол Улсад гарч байгаа жагсаал цуглааны тухай тухай хуулиуд, Хүний эрхийн төлөө гэдэг юм уу улс төрийн төлөөх тэмцэл хөдөлгөөний үед хүний эрх зөрчигдөж байна үүнийг манай цагдаа, шүүхийн байгууллага шат шатандаа анхаардаггүй гэдэг юм уу? Хүний эрх мэдрэмжгүй хандсан гомдлууд хүний эрхийн дэд хорооны ирж байна аа. Энэ талтай холбогдуулаад хүний эрхийн асуудлаар ҮХЦ-ийг сайн мэргэшүүлэх ёстой. Энэ тал дээр ямар ажлууд хийгдэх вэ гэдгийг асуумаар байна аа. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ