Монгол Улс, ХБНГУ Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ
2024.02.08
Гадаад харилцаа

Монгол Улс, ХБНГУ Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улс, ХБНГУ Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр орны харилцааны түвшинг ахиулан “Стратегийн түншлэл”-ийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав.

Ингэснээр Монгол улсын “Гуравдагч хөрш” ХБНГУ нь Европын орнуудаас Стратегийн түншлэл байгуулсан анхдагч улс болж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол-Германы хамтын ажиллагааны гол байгууллагууд болох Монголыг ардчилал, улс төрийн намыг дэмжин ажиллагч Фридрих Эбертийн сан, Конрад Аденауэрын сангийн хамт олонтой хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хоёр улсын Ерөнхийлөгч нарын хүлээн авалтын үеэр уулзаж талархал илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ