2024.02.01
Улстөр

Ц.Мөнхцэцэг: Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллалаа

Монгол улсад тайван цагт согтуу жолоочийн буруугаас болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүмүүсийн тоо асар өндөр байгаа.

Жилд дунджаар 110 хүүхэд согтуу жолоочийн буруугаас амиа алдаж байгаа харамсалтай тоо баримт байна.

Иймд УИХ-ын намрын чуулганы хугацаанд жолоочийн хариуцлагатай холбоотой хуулиудыг чангатгах ажлыг хийж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан.

Эхний удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд авах торгуулийн арга хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ нь хоёр, гурав дахь удаагаа болвол баривчлах, хорих мөн торгуулийн хэмжээг нэлээд өндөр дүнтэй болгож өгсөн.

ШИНЭ МЭДЭЭ