http 110

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.21
Эдийн засаг, Худалдаа

О. Цогтгэрэл: Нийт хүн амын 10 хувь нь л баялаг бүтээж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Төсвийн хүрээний мэдэгдэл өөрчлөх тухай хуулийг өнгөрсөн тавдугаар баталсан. Ирэх жилийн төсвийн хуулийг өөрчлөх гэсэн хуулийн төсөл орж ирж байна. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдэл ирэх жилийн төсвийн алдагдал, хэдэн тооноос илүүтэй Монгол улс эдийн засгийн хаашаа явах эсэх, хувийн хэвшлүүд эндээс ямар чиглэл авах, гадаад зээлжих зэрэглэл, өр алдагдлаас хамаарч хэрхэн өөрчлөгдөх зэрэг байх ёстой. Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан хуулийн 9 гол үзүүлэлт өөрчлөгдөөд орж иржээ. 

Манай улсын 3.3 сая хүний 2.2 сая нь насанд хүрсэн иргэн. Үүнээс сая гаруй нь ажил хийж, 600 мянга орчим нь нийгмийн даатгал төлж байгаа. Эдгээр тооноос төрийн албанд ажиллагсдыг хасах юм бол 310 мянга нь баялаг бүтээж буй. Нийт хүн амын 10 хувь нь баялаг бүтээж байна гэсэн үг. Ирэх жилийн төсвийн төсөөлөлд энэ тоон дээр ямар өөрчлөлт, шинэчлэл гаргахыг бодлогоор тодорхойлсон, олон улсын зах зээлээ харгалзсан том бодлогын баримт бичиг юм уу гэж харж байна. 

Өнөөдөр батлагдчихсан байгаа төсвийн хүрээний мэдэгдэл дээр 3.6 гэсэн байгаа. Төсөв 5.1 гээд ороод ирсэн нь хууль эрх зүйн хувьд зөв үү? Ер нь манай төсвийг харахад цаглабар гэдэг зүйл хэр оновчтой вэ Сангийн сайд аа?  

 Чанартай ажлын байрны асуудалд Нийгмийн хамгааллын сайд хариулт өгнө үү? 

Эрчим хүчний сайдаас асуух асуулт байна. Эрчим хүчний хувьд өвлийн нөхцөлд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бэлэн байдал ямар байна вэ, Шатахуун тасардаг шиг Цахилгаан станцууд таг зогсох эрсдэл байгаа юу?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ