http 110

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.16
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

О. Цогтгэрэл: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхийг "coin"-ы худалдаа гэж хэсэгчилж үзээд байна

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаж байна.

Хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.   

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Дэлхий нийтээрээ санхүүгийн харилцааны том сорилт дээр тулгараад байна. Дэлхий нийтийн хувьд шинэ энэ зүйл дээр манайхан зохицуулалт оруулах ёстойгоос гадна болгоомжтой хандах хэрэгтэй. Тосгоноороо ярьж байгаад дэлхий хавтай юу, бөөрөнхий юу гэж байгаад хавтгай гээд шийдчихсэн шиг дараа нь ийм зүйлд хүрч болохгүй.   

Шинэ технологийн дэвшил, ололтын цаана шинэ салхивч нээгдэхэд шинэ агаараас гадна ялаа шумуул бас давхар орж ирдэг, энэ үйл явц одоо бас гарч байна. Хуулийн үзэл санааг үзэхэд асуух зүйл байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх гэдгийг Койны бирж гэсэн явцуу хүрээнд ойлгоод байгаа юм биш биз. Виртуал хөрөнгө, түүнд үйлчилгээ үзүүлэгч гэсэн өргөн ойлголт бүртгэлийн ажил орж чадаж байгаа юу? Бүртгэнэ гэдэг нь ямар ойлголт, процессыг хэлж байгаа вэ?

Болокчейн технологид байгаа юу? Манайд гарч байгаа койнууд болокчейнд орсон юм байхгүй юм байна лээ.Программын орчин, кодын хүрээнд гэрээ хийгдэж байна.Үүнтэй холбоотой иргэний хуульд өөрчлөлт орох уу? Хуулийн судалгаан дээр иргэдийг соён гэгээрүүлэх ажил үр дүнгүй юм гэсэн зүйл харагдаж байсан. Яагаад ингэж үзсэн бэ? 

ШИНЭ МЭДЭЭ