http 110

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

О.Цогтгэрэл: Солонгост ажиллаж байгаа залуус хэдэн төгрөгийн цалин авч байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Нэр, агуулгаа эхлээд энэ хуульд асуудал байна. Зүйл заалтын харахаар гаднаас ажиллах хүч авах, гадагшаа ажиллах хүч илгээх асуудал байна. Харин нэрний хувьд дотоодод ажлын байр хооронд дотоодын харилцаа мэт. Ийм болохоор хамрах хүрээ, зүйл заалт зөрөөд байна. Нөгөө талаасаа хил хоорондын харилцааг зохицуулах гээд байна. Гэтэл хил хязгааргүй биет бус зүйл харагдаж байгаа учраас цогцоор нь оруулах хэрэгтэй. Харьцуулсан судалгаа алга.

Гадагшаа тэр дундаа Солонгост ажиллаж байгаа залуус хэдэн төгрөгийн цалин авч байна. Зөрүү мөнгө нь хэр байна. Манайхаас гадаадад хэдэн хүн ажиллаж байна. Гаднаас ямар мэргэжилтнүүд ирж байгаа вэ? Хуулийн 16.1 дээр Хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг НХХЯ хариуцахаар орж иржээ. Энэ болж байгаа юу?   

Түүний асуултад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ