Гадаадад ажиллаж буй боловсон хүчнээ татна
2010.07.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Гадаадад ажиллаж буй боловсон хүчнээ татна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Сэдванчиг, Ц.Шинэбаяр, Н.Энхболд нар гадаадад ажилладаг иргэдийнхээ эх орондоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Уг хуулийн төслөө Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.


Бусад улс орон тэр дундаа БНСУ, Хятад зэрэг улс гадаадад өндөр технологи эзэмшсэн үндэсний сэхээтнүүддээ түшиглэн шинэ технологи нутагшуулах замаар хөгжилд хүрсэн аж. Харин энэхүү туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх, гадаадад ажиллаж буй иргэдийнхээ шинэ санаа, бүтээн байгуулалтыг хөгжлийн түвшинд хүргэх үүднээс уг хуулийн төслийг санаачилснаа хэлсэн юм.

 

ШИНЭ МЭДЭЭ