Ховдын залуусын “мөнгөн үдэш”
2010.12.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ховдын залуусын “мөнгөн үдэш”

2010 оны 12-р сарын 22-нд Нутгийн зөвлөлөөс санаачлан “Мөнгөн үдэш” залуусын шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулж, Ховдоороо овоглосон залуусаа нутгаа гэсэн сэтгэлээр нэгтгэсэн нь цаашдын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан биенээ дэмжих, нутаг орны хөгжилд залуусынхаа оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ байлаа.

Тус арга хэмжээний үеэр Ховд аймгийн холбогдолтой бүхий л мэдээ, мэдээлэл, шинэлэг бүхнийг агуулах, нийт ард иргэдийн холбоо харилцааны нэгдсэн сүлжээг бий болгох www.mykhovd.mn вэб сайтын нээлт болж, Ховдчууд орон зай цаг хугацаанаас үл хамаарсан мэдээлэл, харилцааны цахим хуудастай боллоо

 

ШИНЭ МЭДЭЭ