Ховдын Нутгийн зөвлөл бөхчүүдийнхээ галыг эргэв
2010.09.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ховдын Нутгийн зөвлөл бөхчүүдийнхээ галыг эргэв

Монгол түмний их баяр эрийн гурван наадам эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ. Бөхчүүд, уяачид, харваачид наадмын бэлтгэлдээ гараад байгаа. Ховд аймгийн бөхчүүд Улаанбаатар хотын ойролцоо “Сүүж” ууланд улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүдээс бүрдсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр наадмын бэлтгэлээ хийж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт тэргүүтэй Нутгийн зөвлөлийнхөн бөхчүүдийн галаа эргэсан байна.

Ховд аймгаас Ш.Ванчинхүү, Рэнцэндорж зэрэг бөхчүүд сайн барилдаж байсан гэдэг. Тэднээс хойш улсын заан Ч.Бямбадорж, Д.Мягмар гээд нэгэн үеийн бөхчүүд төрөн гарсан бол. Бөх сонирхогч Монгол түмний сайн мэдэх улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг нар нутгийнхаа галыг ахлан, залуу бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтыг хийлгэж байна.

 

ШИНЭ МЭДЭЭ