2011.10.18
Улстөр
Бямбацогт: Нам дотор аадар бороо орж магадгүй
Монгол Улс ашигт малтмалын үүцээ задалж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрт хүрч, Оюутолгойн гэрээг жилийн өмнө байгуулсан. Гэвч араасаа хэл ам дагуулсаар. УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцээгүй хэмээн нэр бүхий 20 гишүүн эсэргүүцэж байна. Тиймээс зайлшгүй өөрчлөлт оруулахаар шаардлага ч хүргүүлэв, Засгийн газарт. Харин сүүлийн үед элдэв мессэж чих дэлсэх боллоо. Сэтгэл шулуудсан 20 гишүүн тарж байна, Оюу толгойн гэрээг өөрчлүүлэх л байсан болохоос Засгийн газрыг унагах гээгүй гэх. Мөн МАН-ын дарга гишүүддээ тендер өгч, нэрийг нь татуулсан хэмээн хардах нь ч байна. Энэ талаар гишүүдээс тодрууллаа.
-Сая нэр бүхий 20 гишүүн нэгдэж нэлээд хүчтэй хөдөлгөөн өрнүүллээ. Оюутолгойн гэрээг зас гээд л Засгийн газарт бичиг хүргүүлээд л. Та тэдний нэг байснаа яагаад гэнэт нэрээ татчихав?
-Оюутолгойн гэрээг сайжруул гэдэг дээр одоо ч би санал нэг яваа. Өнөөдөр л /өчигдөр/ гэхэд би Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэх гэж байна. Бид 20 Оюутолгойн гэрээг сайжруул гэдэг дээр нэгдсэн болохоос Засгийн газрыг огцруулах тухай ярьж нэгдээгүй.Гэтэл тэдний зарим нь Засгийн газрыг огцруулах тухай яриад эхэлсэн шүү дээ. Тэгээд л нэрээ татчихсан юм. Түүнээс биш одоо ч, цаашид ч Оюутолгойн гэрээг хамгийн зөв хийх ёстой гэдэг дээр л санаа тавьж ажиллах болно.
-Таныг нэг тендерийн тохироо хийгээд нэрээ татчихлаа гэсэн цуурхал гарчхаж?
-Тийм байна уу. Сонсоогүй юм байна. Үгүй дээ, тийм юм байхгүй. Юун тендер.-Ардын нам ойрдоо хөдөлгөөнтэй байгаа сурагтай. Намын даргаа огцруулна ч гэх шиг. Та хувьдаа ямар байр суурьтай байгаа вэ?
-Харзнаж л байна. Би байр сууриа илэрхийлэх болоогүй. Нам бүрхэг байна. Аадар бороо орох гээд байна уу, нар цэлмэх гээд байна уу, бүү мэд. Тэнгэр дуугарч ч магадгүй, эсвэл нам гүм налайж болохоор л байна даа. Залуу гишүүд ярилцсан. Би бол яг одоо энэ тал дээр дуугарахгүй.ШИНЭ МЭДЭЭ
Ховдчууд мөнгөн үдшээ тэмдэглэв
2011.12.16
Эх оронч төрийн түшээ-2011
2011.12.13
С.Бямбацогт: 48:28 дээр хатуу зогсоно
2011.10.18
Компанийн тухай хуулийг шинэчилэн баталлаа
2011.10.07