Ховдчууд мөнгөн үдшээ тэмдэглэв
2011.12.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ховдчууд мөнгөн үдшээ тэмдэглэв

«Мөнгөн үдэш» шинэ жилийн цэнгүүн, шагнал гардуулах ёслолын ажиллагаа «Мишээл экспо» төвд боллоо. Үйл ажиллагаанд Ховд нутгийн уугуул Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч байгаа залуус оролцсон юм. Өөрийгөө залуу хэмээн бодож, залуугаар сэтгэж, залуу эрч хүчтэйгээр ажилладаг хүн бүхнийг оролцуулах зорилго тавьсан цэнгүүнд 1000 орчим ховдчууд хүрэлцэн ирж, нэгэн үдшийг өнгөрөөлөө. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ үйл ажиллагааны өнгөрсөн жилийн арга хэмжээнд 400 орчим хүн оролцож байсан бол энэ жил 1000 хүн иржээ. «Мөнгөн үдэш» цэнгүүнийг Ховд аймгийн нутгийн зөвлөл, 1994 оны төгсөгчид, Ховд аймгийн оюутан залуусын хөгжлийн төв хамтран зохион байгууллаа.

Цэнгүүнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Нийслэлийн Засаг даргын орлогч, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Цогзолмаа, Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ Х.Болормаа нарын нутгийнхаа нэр төрийг өндөрт өргөж яваа хүмүүс оролцлоо. «Мөнгөн үдэш» цэнгүүн, шагнал гардуулах үйл ажиллагааг нээж Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын дарга Д. Дэмбэрэл нар үг хэлсэн бөгөө нэг дор Ховдоор овоглосон 1000 залуус цугларсанд баяртай байгаагаа илэрхийлж байсан юм. Энэ үдэш салбар салбарын тэргүүний залуусыг шалгаруулан есөн алдартнаар тодрууллаа. Үүнд Б.Энхтөр, Л.Гансэлэм, Б.Ганбаатар, О.Бат-Эрдэнэ, Д.Оюунгэрэл, Б.Энхбат, С.Балжинням,  М.Лхагвадорж,    Б.Мөнхтөр нар шалгарав. Цэнгүүнд мөн Ховд аймгийн 92 багаас ирсэн шидэг залуусын төлөөлөл оролцсон юм. Тэдний дундаас 17 сумын  шилдэг  тэргүүний залууг шалгаруулж шагнажээ.

ШИНЭ МЭДЭЭ