С.Бямбацогт: Тавантолгойг хувааж идэхийг завдсан байж магадгүй, арай ч идчихээрүй байна
2011.09.23
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Бямбацогт: Тавантолгойг хувааж идэхийг завдсан байж магадгүй, арай ч идчихээрүй байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улс төрийн гол сэдэв болсон Сонгуулийн тухай хуулиас яриагаа эхэлье. Хоёр нам өөр өөрийн санал дээр хатуу байр суурьтайгаар хаврын чуулганыг өндөрлүүлсэн. Харин одоо Сонгуулийн тухай хуулийг яаж гацаанаас нь гаргах вэ. Ардчилсан намынхан "Бид 38:38 болгож буулт хийсэн. Одоо МАН-ын ээлж" гээд байгаа?

-Сонгуулийн хуулийг өөрчлөх тухай асуудлыг 2008 онд УИХ байгуулагдсан цагаас хойш ярьж байна. Бүтэн гурван жил хэлэлцээд одоо хүртэл баталж чадаагүй л байна. Гэхдээ бас хоосонгүй. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа процессын болон процедурын гээд сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлыг нэлээд нарийн шийдэж өгч чадсан. Хүмүүсийн шүүмжлээд байдаг бэлэг тараах, мөнгө амлах зэрэг хууль бусаар сонгогчдын саналыг худалдаж авдгийг бүрэн хаасан. Одоо харин хүнээ дугуйлах уу, намаа дугуйлах уу гэдэгт л гацаж байгаа юм.Гэхдээ Сонгуулийн хууль ярихтай холбогдуулаад зайлшгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асууДал гарч ирнэ. Үндсэн хуульд Монгол Улсын Их хурлын гишүүнийг ард түмний саналаар шууд сонгоно гэж заасан байдаг. Харин холимог тогтолцоогоор нам дугуйлах хувилбар орж ирэх бол Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой.

-Үндсэн хуульд гар хүрэхдээ сонгуультай холбоотойгоос гадна өөр олон өөрчлөлтийг хийх ёстой гэж үздэг шүү дээ?

-Дордуулсан долоон заалт гэж бий. Өнөөдөр Засгийн газар Их хурлынхаа дээр гарчихсан байгаа. Баталж байгаа хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь Үндсэн хуулиар Засгийн газарт байдаг ч Засгийн газрын гишүүдийн олонхи нь Их хурлын гишүүд байна. Тиймээс том толгойлдог, УИХ-ыг үл ойшоодог. Үүнээс болоод парламентын хүч суларч, нэр хүнд нь унаж байгаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө гэхээр Сонгуулийн хуулийг хугацаанд нь баталж амжих болов уу?

- Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдсан. Үндсэндээ өөрчлөх ёстой асуудлуудыг бүгдийг нь томъёолчихсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталчихсан. Тэгэхээр эцэг хуулийг өөрчлөх урьдач нөхцөл 100 хувь бүрдсэн гэсэн үг.

-Ажлын хэсэг одоо болтол нэг ч хуралдаагүй гэж байсан шүү дээ?

-Өргөн бүрэлдэхүүнтэйгээр олон удаа хуралдсан. Үндсэн хуульд их хурлын гишүүнийг Засгийн газрын гишүүн данхар хийхгүй байх, мөн холимог хувилбарыг сонгож байгаа бол нам дугуйлах, хүн дугуйлах, эсэхийг яаж зохицуулахаа хуульд тусгана. Мөн аймаг сумдын болон нийслэл, дүүргийн Засаг дарга нарыг иргэдийн хурлаас сонгодгийг болиулах ёстой. Засаг дарга нар Иргэдийн хурал гэдэг 20-хон хүнээс сонгогддог, Тиймээс 20 хүний таалалд нийцээд ажиллаж байвал бусдад хамаагүй гэдэг байдлаараа ажилдаа хандаж байна. Тиймээс Засаг дарга нарыг ард түмнээс нь шууд сонгох юм уу эсвэл Ерөнхий сайд томилдог байх ёстой. Төрийн ажил нэр хүндгүй болж байгаа нь дунд болон анхан шатныхнаас их болж байна. Өөрөөр хэлбэл, өргөн гол урсч байсан бол явсаар явсаар дусал төдий очдог гэсэн үг. Дараагийн нэг асуудал бол Их хурлын гишүүдийн тоог өөрчлөх. 1992 онд Үндсэн хууль баталж байхад Монголын хүн ам хоёр сая нэг зуун мянга байсан. Тэр үед дунджаар 27 орчим мянган хүнд нэг депутат ногдож байсан юм. Одоо хүн ам 2,8 сая болсон. Ингээд үзэхээр гишүүдийн тоог өөрчлөх цаг болсон.

-Парламентын гишүүдийи тоог нэмлээ гээд төрийн ажил сайжирна гэдэг хэр»бодитой үндэслэл вэ?

-Их хурлын гишүүдцөөхөн байдгаас болоодхэдхэн хүний саналаархууль батлагдах болдог.Нэг жишээ хэлэхэд, УИХ-ын гишүүдийн 39 нь буюу тал хувь нь бүрдсэн бол чуулган эхэлж болдог. Харин 20 хүнтэй байхад л хууль батлах эрх нээлттэй. Өөрөөр хэлбэл, 20 хүн хууль баталж байна. 20 хүний саналаар асуудлыг шийднэ гэдэг бусдын нөлөөнд автах магадлал өндөртэй. Байнгын хороо ч бас адил. Өнөөдөр УИХ долоон байнгын хороотой. Хяналт шалгалт, гомдол санал хүлээн авдаг байнгын хороо зайлшгүй шаардлагатай. Гэтэл нэг гишүүн хоёр байнгын хороонд харьяалагдах ёстой байдаг учраас байнгын хороодын тоог нэмж болохгүй байгаа. Иймэрхүү зүйлсийг шийдэхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог 99 юм уу 108 болгож болно. Хэрэв 99 байх юм бол 55нь мажоритар тогтолцоогоор, 44 нь пропорционалиас сонгогддог байж болж байна.

-Та их олон өөрчлөлт ярилаа. Ийм их зүйлийг хийсний дараа тогтолцоогоо өөрчилнө гэхээр Сонгуулийн хуулийн хугацаанд нь өөрчилж амжихааргүй санагдах юм?

-Сонгуулийн тухай хуулийг бүтэн гурван жил нухлаа. Одоо бол цэг, таслалыг тавих л үлдсэн.

-"Тогтолцоогоо шийдэж чадахгүй талцаж, хаврын чуулганы үеэр завсарлага авч, бүхэл бүтэн төрийн ажил гацаасан зэргээс харахад тэр цэг, таслал л хамгийн гол юм биш үү. УИХ-ын гишүүдэд?

-Хэрэв Их хурлын гишүүний тоог 99 байхаар тогтчихвол мажоритар, пропорциональ байх дээр асуудалгүй болно. 55 нь мажоритар, 44 нь пропорциональ байж болно гэсэн үг.

-Гэхдээ энэ талаар таниас өөр ярьсан хүн алга. Ийм санал гаргалаа гэхэд дахиад л бөөн хэлэлцээр хийж, маргаан мэтгэлцээн үүснэ?

-Энэ гаргаж байгаа санал санаачлагуудыг дэмжихгүй бол хуучин Сонгуулийн хуулиар л явна биз. Эсвэл задгай санал хураалтаар, намын бодлогод захирагдалгүй өөрсдийн итгэл үнэмшлээр шийдэж болно. -Тэгвэл та ямар санал өгөх юм. УИХ-ын гишүүнийхээ хувьд мажоритар давамгайлсан хувилбарыг дэмжиж байгаа юу. Эсвэл намын бодлогодоо захирагдаж байна уу? -Би мажоритар давамгайлсан хувилбарыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл хүн сонгоно гэдэг ард түмэнд илүүт адил хувилбар. Тэгээд ч ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг сайн мэднэ.

-Та ирэх сонгуульд өөрийгөө сонгогдох хэр шаанстай гэж бодож байна. Ялангуяа хуучин хуулиар явна гэдэг одоогийн гишүүдэд ээлтэй гэдэг?

-Хүмүүс намайг хэн гэдгийг мэдэх байлгүй дээ. Одоогийн их хурлын гишүүдэд гэхээс илүү Монгол Улсын ирээдүй, цаашдын хувь заяанд л ээлтэй. Пропорциональ давамгайлсан хувилбарыг сонголоо гэхэд намын нэрээр хэн ч сонгогдож чадна. Намын дарга, удирдах зөвлөлтэй найз байж байгаад гишүүн болчихож болно. Одоо бол бас ч гэж ард түмнээсээ сонгогддог учраас тойрогтоо юм хийчих гэж хичээдэг, сонгогчидтойгоо уулзаж санал бодлыг нь сонсч байна. Хөдөө орон нутагт л гэхэд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгууд нь нураад уначихсан, тэндээс сонгогдсон гишүүд л анхаарахаас биш намаас сонгогдсон ямар ч гишүүн очиж хийхгүй биз дээ.

-Гэхдээ УИХ-ын гишүүний хийх ажил зам гүүр барих биш биз дээ?

-УИХ төсөв баталдаг шүү дээ. Тэгэхээр төсөв дээр зам, гүүр барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийднэ. Орж ирсэн орлогыг буцаагаад яаж зөв зохистой зарцуулах вэгэдгийг шийдэх нь Их хурлын гишүүний хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх нь. Тиймээс бид үүнийг хийх ёстой.

-Сүүлийн үед танай намынхан Ерөнхий сайд, намын дарга хоёрыг салгах ёстой гэж ярих болсон. Та үүнийг дэмжиж байгаа юу ?

-Би энэ талаар сонсоогүй юм байна. Засгийн газрын болоод намынхаа үйл ажиллагааг сайжруулах талаар шаардлага тавих нь мэдээж. Гэхдээ энэ бол ажил сайжруулах талаар ярьж байгаа асуудал болохоос намын даргыг өөрчлөх тухай биш юм.

-Ерөнхий сайдыг огцруулах талаар ярьж байгааг эрх биш сонссон байх. МАН-ын залуучуудын зүгээс ийм яриа гарсан биз дээ?

-Огцруулах талаар яриаг хэвлэл мэдээллээс харж байгаа. Зөвхөн М АН-ын залуучууд ч биш дэмжигч гишүүд бүгд хэлж байгаа. 1,5 саяыг хэзээ өгч дуусах юм, цалин тэтгэврийг нэмнэ гэсэн юу болсон, эхчүүдийн одонгийн мөнгө, 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох гээд олон асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Үнэндээ Хамтарсан Засгийн газарт асар том боломж байсан. Урьд нь хоёр нам нэг нэгнийхээ ажилд саад болоод ажлыг нь гацаадаг байсан бол энэ Засгийн газарт ямар ч тээг саад байхгүй. Ажлаа хийх боломжийг бүрэн бүрдүүлж өгсөн байтал удаан ажиллаж байгааг нь шүүмжлэхээс аргагүй. Сонгуулийн жил дөхчихсөн, бүтэн гурван жил өнгөрчихөөд байхад Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажил туйлын чамлалттай байна гэдгийг иргэд сонгогчид байнга шүүмжилж байгаа. Мөн Оюутолгой, Тавантол гойн гэрээ байна, Энэ гэрээнүүдийг эхнээс нь засч залруулах, Тавантолгойг илүү нээлттэй, ил тод, тодорхой болгох ёстой. Монголд ашигтай байдлаар ил гаргах ёстой, гэтэл яагаад ханцуй дотроо наймаалцаж байгаа мэт байд-лаар хандаад байна вэ гэдгийг ярьж буй юм.

-Сайжруулах хугацаа өнгөрсөн гурван жилд байсан. Гэхдээ хангалттай үр дүн харагдахгүй байна. Тэгэхээр зарим хүмүүсийн ярьж байгаачлан дараагийн Засгийн газрыг товлох ёстой юу эсвэл сонгуулийн жилийн өмнө юм гээд энэ чигээр нь үлдээх нь зөв юм уу. Хэрэв С.Батболдын Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн байр суурь хүчтэй байвал та дэмжих үү?

-Огцруулах тухай яриа гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн үед нь шийднэ.

-Энэ сард МАН-ын бага хурал хуралдах ёстой байсан. Гэтэл Ерөнхий сайд, Засгийн газрыг өөрчлөх тухай асуудал яригдах вий гэдгээс эмээгээд хойшлуулж байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Бага хурлын товыг МАН-ын Удирдах зөвлөл гаргадаг. Ийм асуудал яриагүйг Удирдах зөвлөлийн гишүүний хувьд хэлье. Тиймээс одоохондоо МАН-ын бага хурал хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.

-МАН-ын нэгэн нарийн бичгийн дарга "Харьж яваа хүн улс төрийг тодорхойлдоггүй" гэж онцолсон байсан. Энэ бүхнээс харахад МАН дотоод зөрчлөө ил гаргаад эхэллээ. Урьд нь ходоод хагарсан ч тогоон дотроо гэдэг байсан бол одоо өөрчлөгдөж гэсэн яриа гарч байна. Ер нь МАН-ын залуучууд дотоод зөрчлөө ил гаргаж байгаа нь ганц энэ биш л дээ?

-Манай нам дотор ахмад, залуу гэсэн хагарал байдаггүй. Харин ч ахмадууд нь залуу үеэ сайн дэмждэг. Тэгдэг гээд бид далайсан газар нь далд ороод далласан газар нь ил гараад явдаггүй. Аль аль талдаа хүндэтгэлтэй харьцдаг. Я.Содбаатар даргын хэлсэн үгийн хувьд МАХН болон ҮШН-ийг байгуулсан хүмүүс рүү хаягласан байсан. МАН-ыг хөгшчүүдийн нам гэдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Харин ч нийгмийг тодорхойлж .байгаа залуучууд хаана байна, манай намд л байна.

-Мөнгөтэй залуучууд гэж тодорхойлох ёстой юм биш үү. Залуучууд мөнгөний захаас бариад л танай нам руу хошуурах боллоо. Яагаад ер нь мөнгөтэй, хөрөнгөтэй залуусаар эгнээгээ тэлэх болсон юм бэ?

-Залуу хүмүүс омголон зан гаргах үе бий. Олон хүн дотор сайнтай муутай л байдаг.Мөнгөтэй залуучуудын хувьд аав ээжийнхээ өврөөс баахан мөнгөтэй төрчихсөн хүүхдүүдийн буруу зөрүү үйлдэл байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ зөвхөн тэд нараар МАН-ын залуучуудыг төлөөлж болохгүй.

-Тэднээс мөнгө авч НАМЗХ-д оруулж, томоохон албан тушаал өгөх шаардлага байдаг юм уу. Үүнээс болж танай нам сайн гэхээс илүү саар үг их дуулсан шүү дээ?

-Тэр бол хувь хүмүүсийн улстөрийн сонголт. Чи мөнгөтэй хүн манай намд орж болохгүй, чи ядуу юм чинь орох ёстой гэх эрх байхгүй. Хэн энэ намын төлөө чадал хүч, сэтгэлээ зориулж байна, тэр хүнд хаалга нээлттэй.

-Хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гарах ёстой гэж шүүмжилдэг. Одоо ч энэ яриа идэвхжих боллоо. Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах цаг нь болсон уу?

-2009 онд С.Батболд дарга Ерөнхий сайд болж байх үед би Н.Алтанхуяг даргаас асууж байсан юм. " Ер нь та нар сандал ширээний төлөө нэгдчихсэн юм байна шүү дээ. Ардчилсан нам хэзээ Засгаас гарах вэ. Хөөвөл гарах юм уу" гэсэн. АН-ын дарга "Хөөсөн ч гарахгүй" гэсэн. Тэгэхээр гарахгүй л юм байна. Тэгээд ч би битгий гараасай гэж бодож байна.

-Яагаад?

-Ажил хийвэл дуустал гэж үг бий. Нэгэнт эхлүүл сэн ажлынхаа эцсийг үзэж ард түмнээр дүнгээ тавиулах ёстой.

-Дутуу орхисон ажил их бий гээд ирэх сонгуулийн дараа бас хамтарчих юм биш биз дээ?

-Түүнийг би хэлж мэдэхгүй. Ард түмэн хамтарсан Засгийн газарт ямар дүн тавихаас шалтгаална.Болж байна гэвэл болох л байх. Болохгүй байна, сэм ярилцаж, нам хуйвалдаад дуусдаг юм байна гэж үзвэл хамтрахгүй биз.

-"Сантмарал" судалгааны төвийн сүүлийн хоёр удаагийн судалгаагаар Ардчилсан намын рейтинг өсөөд, МАН-ын рейтинг буурчээ. Үүний шалтгаа ныг та юу гэж бодож байна?

-Бидний шаардаад, илүү эрч хүчтэй ажил-ламаар байна гэдэг үүнтэй холбоотой Хамтарсан Засгийн газар хангалттай ажиллаж байгаа учраас намын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гэж бодож байгаа.

-Сонирхолтой тайлбар юм. Хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам ч байгаа. Гэтэл яагаад тэдний нэр хүнд өсөөд, танай намынх буураад байгаа юм бол. Үүнд хамтарсан Засгийн газрын ажил гэхээс илүү танай намын дотоод зөрчил нөлөөлж байгаа юм биш үү?

-Манай намын дотоод асуудлыг нэг их хутгамааргүй байна, Ялангуяа залуучууд л тэгээд байгаа юм чигээр харуулах гэж байгааг гайхаж байгаа. Зүгээр байгаа хүнийг хулгайч гээд байвал ямар байх вэ. Түүн шиг зүгээр байгаа залуучуудыг намаа хагаллаа, бутаргалаа гээд МАН-ын залуучууд болдоггүй гэдэг ойлголтыг нийгэмд зориудаар тарааж байгаа юм шиг харагдаж байна. Намын төлөө цохилох зүрхтэй ахмад, дунд үеийнхэн, залуучууд бүгд үүнд шаналж санаа зовниж байгаа. Хоёр намын рейтинг нэг нь өсөөд нөгөө нь буурч байгаад уншигчид өөрсдөө дүгнэлт хийх байх.

-Намын рейтинг унаж байгаатай холбоотойгоор ирэх сонгуульд МАН С.Батболдтой орвол унана гэсэн яриа танай намд нэлээд хүчтэй дуулдах болсон гэх юм?

-Хүндээ биш үйл ажиллагаандаа байгаа байх. С.Батболд асуудлаа зангидаад сайн ажиллаж чадвал ирэх сонгуульд заавал намын даргаа солих шаардлага байхгүй.

-Тавантолтойн хөрөнгө оруулалтын асуудлыг ҮАБЗ-өөс буцаачихлаа. Та үүнийг юу гэж дүгнэж байна?

-Тавантолгойг хуваах ёсгүй гэж УИХ-ын 39 дүгээр тогтоолоор тодорхой заачихсан байхад хуваачихсан юм шиг байгаа юм. Үүнээс гадна хөрөнгө оруулагч орнуудын сонгон шалгаруулалт хараахан эцэслээгүй байна. Үндсэндээ манай гадаа улс орнууд дугаарлаж байна. Манайх ийм хувь авна, Хятадад тэдэн хувийг өглөө, Америкт бүр ихийг егөх гэлээ гээд маргаан мэтгэлцээн өрнөсөөр байгаа. Харин манайх хэн нь сайн санал тавьж байна. тэр улстай л хамтарч ажиллах ёстой. Танайх манайд юу өгөх юм, төмөр зам барих юм уу, цахилгаан станц байгуулах уу гэх мэтээр улс орондоо ашиг-тай байдлаар шийдэх ёстой. Хамгийн гол нь түүнийгээ ил тод байдлаар шалгаруулах ёстой.

-Жирийн иргэдээс эхлээд иргэний нийгмийнхэн "Эрх барьж байгаа нөхөд Оюутолгой, Тавантолгойг гадныхантай идээд хувааж дуусчихлах гэдэг. Энэ зүгээр ч нэг гаргачихсан хардлага биш байх гэж боддог юм?

-Идэхийг завдсан байж магадгүй. Гэхдээ арай идчихээгүй байна. ҮАБЗ-өөс буцаж байна гэдэг идчихээгүй байна гэсэн үг. Хөрөнгө оруулалтын гэрээ нь батлагдаад цааш өрнөсөн бол идчихлээ гэж хардаж болох байх. Хүнийг хоол идээгүй байхад чи ямар их идчихэв ээ гэж болохгүй биз дээ.

-Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай дуулианыг та юу гэж харж байна. Засгийн газар болон албаны хүмүүс тийм юм байхгүй гээд байгаа. Гэтэл гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байдаг?

-Манай төрийн хүчгүй, сул байгаа нь харагдаж байна. Өнгөрсөн хавраас л цөмийн хаягдал булшлах нь гэсэн явган яриа эхэлсэн. Тэр үед нь тайлбар хийхгүй байсаар өдийг хүрлээ. Хариуцсан хүмүүс нь бүлх залгичихсан юм шиг дуугүй байгааг гайхаж байна. Үнэн бол үнэн, худал бол худал гэдгээ ил тод хэлэх ёстой. Тийм зүйл ярьсан нь үнэн бол тэр ярьсан хүмүүст нь хариуцлага тооц, худал бол түүнийгээ нотлоод цэг тавих хэрэгтэй.  

ШИНЭ МЭДЭЭ