С.Бямбацогт: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа
Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Бямбацогт
2011.08.24
Улстөр

С.Бямбацогт: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа

УИХ-ын гишүүн С.Бятбацогттой ярилцлаа.

-Хаврын чуулганы төгсгөлд УИХ Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаад завсарласан. Ээлжит бус чуулган зарлах сураг байна уу?
-Сонгуулийн хуулийн тухайд ил тод, нээлттэй, иргэдийн өгсөн санал толины тусгал мэт тусдаг байх тал руу нь өөрчлөх ёстой. Мажоритар байх уу, пропорциональ уу, эсвэл холимогоор явах уу, намаа дугуйлах уу, хүнээ дугуйлах уу гээд нэлээд маргаан гарч байна. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын хамгийн эхэнд Сонгуулийн хуулийг оруулсан. Миний авсан мэдээллээр ээлжит бус чуулган хийхгүй байх. Намрын чуулган эхлэхээр л УИХ асуудлаа хэлэлцээд явах болов уу. Бидэнд одоогоор ээлжит бус чуулган зарлаж магадгүй, Улаанбаатарт ойрхон байгаарай гэсэн мэдээ ирээгүй байна. Тэгэхээр ойрын хугацаанд ээлжит бус чуулган зарлахгүй байх.
-Засгийн газар Таванголгойн төслөө өргөн баривал ээлжит бус чуулганыг зарлана биз дээ?
-Үнэхээр Тавантолгойн Төслийг хөдөлгөх нь манай улсын нийтлэг эрх ашиг болж хөндөгдөж байна. Гэхдээ Тавантолгойг төрдөө, ард тумэндээ ашигтай байлгахаас гадна дэлхийн томоохон улс орны сонирхлыг тэнцуү оруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрх ашгийн эрэмбэ тогтоох тал дээр Засгийн газар сайн анхаарч ажиллах ёстой байх. Энэ төсөл эхнээсээ сайн тооцоологдсон, төр, ард түмний эрх ашиг, бусад томоохон улс орны сонирхлыг хангасан байх юм бол цаашаа хурдан явах бололцоотой. Хэрэв сонин хэвлэлээр явж байгаа мэдээлэлтэй адил төсөл орж ирвэл удах болов уу. Заавал ээлжит бус чуулган зарлаад байх шаардлагагүй.
-Сонгуулийн хуулийг хэлэлцэж байхад хоёр намын бүлэг өөрсдийн байр сууринаасаа огг хөдлөөгүй. Эцсийн мөчид АН буулт хийхэд МАН хүлээж аваагүй. Танай нам өөрсдийн дэвшүүлж буй хувилбараасаа татгалзаж бага зэрэг уян хатан шийдвэр гаргах боломжтой юу?
-Бид 24:52 дээр хатуу зогсоогүй. Манай намынхан 24:52 гэсэн хувилбараар явмаар байна гэдэг саналаа хэлсэн. Гэтэл АН-ынхан наадахыг чинь хүлээж авахгүй гэсэн. Тэгэнгүүт нь нэгэнт ойлголцохгүй, нэгэнт шийдэж чадахгүй юм чинь гээд ард нийтийн санал асуулга явуулж иргэдээрээ хагалуулчихъя гэсэн юм. Тэгэхээр МАН-ын хамгийн том буулт гэвэл бид ард түмний төлөө шүү, ард түмэн юу гэж үзнэ түүгээр болъё гэж байгаа хэрэг. Ард түмний эрх ашиг нэгдүгээрт байх ёстой тэгэхээр ард нийтээрээ шийдүүлчихье. Бид ойлголцож чадахгүй нь гээд МАН харин ч том буулт хийсэн юм биш үү. Би бол тэгж л ойлгож байна.
-Тэгвэл 24:52 гэдэг тоонд ямар учир байгаа юм. 24:52 гэсэн хувилбар ч үндсэн хуульд харьшлж байна гэж яриад байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийг их хэмжээгээр биш багахан зөрчье гэсэн үг үү?

-Үндсэн хуулийг зөрчих гээд байгаа юм биш. Сонгуулийн хууль нэгэнт холимог хувилбараар ороод ирэх юм бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болно.

-Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчилж байж Сонгуулийн хуулийг шинэчлэн батлах нь гэж ойлгож болох уу?

-Болно.

-Тоонд ер нь ямар ач холбогдол байгаа юм бэ. Үнэхээр л МАН-ынхан холимогоор явахын тулд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж байгаа юм бол эхлээд үүнийгээ ярих ёстой биз дээ. 24:52, 50:26 байсан ч ялгаагүй Үндсэн хууль зөрчинө биз дээ?

-Сонгуулийн хуульд холимог элемент орж ирвэл Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байх. Тэгэхээр Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт хоёр хамт явна гэж ойлгож болно.

-Энэ намрын чуулган сонгуулийн өмнөх гэдгээрээ онцлог. Тэр ч утгаараа ачаалал их байна. УИХ-ын энэ чуулганы хугацаанд олон жил ярьж ирсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдэж чадах юм уу?
Эх орны баялгийг ард түмэндээ хүртээе түгээе, Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. гадны хөрөнгө оруулалтыг зохицуулъя гэдэг асуудал дээр "Монголын төлөө" фракц санал бодлоо илэрхийлдэг.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Үүнийг УИХ ч тэр, ард түмэн ч ойлгож байгаа. Засгийн газрын гшпүүд нь УИХ-ын гишүүний албыг давхар хашдагаас эхлээд болохгүй зүйл бий. Энэ мэт хүн бүхний мэдэж байгаа, хүсч байгаа өөрчлөлтүүдийг хийхэд хүндрэл гарахгүй. Үүнийг хийх гэж УИХ ажиллаагүй биш, ажилласан. Гэнэтхэн өнөө жил ярьж эхэлж байгаа юм биш. 2008 оноос ярьсан зүйл. Мөн Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмыг баталсан байгаа. Энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бэлтгэл ажил хийгдсэн гэсэн үг. Хоёрт гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг дээр саяын ярьдаг зүйл нэлээд цэгцэрсэн. Мөн энэ асуудал дээр УИХ-ын Тамгын газар ажиллаж байна. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал төсөл болж, гишүүдийн гар дээр ирээгүй байгаа болохоос биш ерөнхийдөө ажлын хэсгийн төвшинд сайн боловсорч, бэлэн болсон. Тиймээс хүндрэлтэй асуудал гарахгүй гэж бодож байна.

-Сонгууль дөхөж гишүүд нийлж сонгуулийн санхүүжилтийн асуудлын талаар ярилцсан гэж сонссон. Энэ асуудал дээр ямар нэгэн шийдэл гарсан уу?

-Энэ талын мэдээлэл алга.

-Сүүлд "Монголын төлөө" фракц байгуулсан гэсэн. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй, ямар зорилготой фракц вэ?

- Миний хувь хүнийхээ хувьд баримталдаг зарчим бол нэгд, улс орны эрх ашиг. Дараа нь намын маань эрх ашиг тавигдана. Гуравт, хувь хүнийхээ эрх ашгийг тавина гэсэн зарчим баримталдаг. Мэдээж би Монголын төлөө ажиллаж байгаа.

-"Монголын төлөө"-г фракцид таныг элссэн гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын 2.7 сая иргэн бүр Монголын төлөө байгаа гэдэгт найдажбайна. Монголын төлөө хүмүүс олон болоосой гэж боддог.Харамсалтай нь УИХдээр зарим тохиолдолдүзэл бодлын зөрүүгээсээболж "Монголын төлөө"юу,юуны төлөө юм гэсэн асуудал яригддаг. Тиймээс бусдаар бол бүлэг фракц биш ээ. Монгол Улсын иргэн болгон эх орныхоо төлөө ажиллах үүрэг хүлээх ёстой. Энэ үүргээ хүн болгон мэддэг байгаасай.

-20 орчим гишүүнтэй нам дамжсан фракц биш юм уу?

-Улс төрийн намууд өөр өөрийн гэсэн үзэл баримтлалтай. АН бол барууны, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг. Харин МАН зүүнийх. Нэг нь нийтийн төлөө, Нийт нь нэгний төлөө гэсэн үзэл баримтлалтай. Үүгээрээ ялгагдаж, хуваагддаг. Эдийн засаг, нийгэм, улс төрийн бусад асуудал дээр УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл учраас өөр өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлдэг. Мэдээж гишүүд тодорхой асуудлаар санал нийлэх нь бий. Санал нийлэхгүй байх тохиолдол ч бий. Бид тийм л хүмүүс.

Бусдаар бүх асуудлаар санал нийлнэ гэдэг хатуу ойлголт байхгүй. Бүлэг, фракц хатуу байдаг байх. Харин бид төрийн эрх ашгийн төлөө гэж үзэж байгаа асуудлаараа нийлдэг. Нийллээ гээд бүхнийг хараар будаад, эсвэл дандаа цагаан болгож яриад байдаггүй. Энэ хүрээнд л бид явдаг.

ШИНЭ МЭДЭЭ