С.Бямбацогт: Монгол хүний зүрхэнд төрийн далбаа хамгийн ойр байдаг
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2010.06.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

С.Бямбацогт: Монгол хүний зүрхэнд төрийн далбаа хамгийн ойр байдаг

-Монгол Улс Төрийн дал баагаа хүндэтгэдэг өдөртэй болоод хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Та УИХ д сонгогдсоныхоо дараа санаачилсан хамгийн анхны хууль энэ байх аа?

-2008 онд УИХ д анх удаагаа сонгогдсон. Одоогийн УИХ ын хамгийн залуу нь Ж.Сүхбаатар гишүүн бид хоёрыг гэдэг. Анхны хуулиа юунаас эхлэх талаар ярилцаад Монголын түүх, ёс жаягийг бодож Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг өдөртэй болбол бэлгэ дэмбэрэлтэй зүйл болох юм байна гэж үзсэн. Бид Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл болсон Төрийн далбаагаа байнга ашигладаг. Баярлахаараа Төрийн далбаагаа намируулдаг. Иймэрхүү байдлаар Төрийн далбааг ашиглаж байснаас биш хүндэтгэл үзүүлж байсан түүх байхгүй. Энэ үүднээс Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүл дэг өдөртэй болъё гэсэн санаа төрсөн юм. Судалгаа хийж үзэхэд нэлээд олон орон Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүл дэг уламжлалтай юм билээ.

-Долдугаар сарын 10 ны өдрийг ямар учраас сонго сон юм бэ?

-Манай улсын Tycraaр тогтнолыг хоёр хөрш хүлээн зөвшөөрөх эсэх талаар ид ярилцаж байх үе буюу 1945 оны долдугаар сарын 5. 6 ны үед Сталин маршал Х.Чойбалсанг дуудсан байдаг. Энэ үеэр Хятад улстай манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болох юм гэдэг талаар маршал Х.Чойбалсанд анх дуулгасан юм байна лээ. Үү нийг сонссон тэрээр долдугаар сарын 10 ны өдөр Улсын Бага Хурлыг хуралдуулж, Төрийн далбааны загварыг батлуулсан түүхтэй. 1990 оны Үндсэн хуулaар далбаан дээрх таван хошууг өөрчилсөн. Үндсэндээ долдугаар сарын 10 ны өдөр тусгаар тогтносон улс гэдгээ олон улсад баталсан. Энэ өдрийг бид төрийн далбаа хүндэт гэх өдөр болгохоор шийдсэн. Нөгөө талаас долдугаар сарын 11 12 нд ардын хувьсгал ялсан ой буюу Үндэсний их баяр наадмыг хотол түмнээрээ тэмдэглэдэг. Энэ хуулийг 2008 оны намар санаачлаад хавар нь баталсан. Өнгөрсөн зун жанжин Д.Сүхбаатарын талбай дээр цэргийн парад жагсаж Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлсэн. Энэ жил бас уламжлал болгон тэмдэглэх байх. Ийм уламжлал тогтсонд баярлаж байгаа.

-Монголчууд Төрийнхөө далбааг маш их хүндэтгэдэг болжээ. Үүнийг дагаад эх оронч үзэл сэргэж байгаа юм болов уу гэж анзаарагдах болсон?

-Би монгол гэж омогших,бахархсан сэтгэлээ Төрийн далбаагаар дамжуулан илэр хийлдэг. Энэ үүднээсээ эх оронч үзлээр хүмүүжихэд, Монгол нутгаа гэсэн сэтгэлтэй болж төлөвшихөд их үүрэг гүйцэтгэдэг юм байна.

-Төрийн далбааг алдаа тай хийсэн тохиолдол гар сан. Тогтсон ёс, уламжлалыг эвдэхгүй байх талаар хяналт тавих боломж бий юү?

-Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд Төрийн далбааны тухай маш тодорхой зааж өгсөн байгаа. Хэдэн градусын өндөрт хаана, яаж өлгөх вэ гэдгийг хүртэл нарийвчлан заасан байдаг. Төрийн юм гээд ашиглаж, халдаж болохгүй гэсэн үг юм биш. Төрийн далбаагаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж ямар ч байдлаар ашиглаж болно. Гагцхүү зөв ашиглах ёстой. Өнгөрсөн жилийн наадмыг бид бүгдээрээ харж байсан. Төрийн далбаан дээрх соёмбыг буруу харуулсан тохиолдол гарсан. Бизнесийн байгууллага Төрийн далбааныхаа утга учир, бэлгэдлийг мэдэж хий» гээсэй. Түүнийг худалдаж авсанаараа хүн Монгол орноороо бахархах сэтгэлээ илэрхийлэхдээ зөв хэлбэрээр илэрхийлээсэй. Ашигласныхаа дараа хаа хамаагүй хаялгүй, гэртээ залдаг байгаасай гэж боддог. Би ууланд авирах сонирхолтой. Тэр үедээ Төрийн далбаагаа оройд нь мандуулчхаад, дараа нь гэртээ авчирч хадгалдаг.

-Энэ жил уламжлал ёсоороо Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх үү?

-Засгийн газраас арга хэмжээ зохион байгуулна гэж бодож байгаа. Өнгөрсөн жил цэргийн парад жагсаасан. Энэ жил давтагдах байх. Яагаад гэвэл Төрийн далбаа гэдэг монгол хүний сэтгэл зүрхэнд хамгийн ойр байдаг. 

ШИНЭ МЭДЭЭ