http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Бямбацогт : Зэсийн үнийг өндөр баталж өөрсдийгөө хуурах хэрэггүй
2008.12.01
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт : Зэсийн үнийг өндөр баталж өөрсдийгөө хуурах хэрэггүй

-Гишүүд зэсийн үнэ хэд байх тухай шийдэлд хүрч чадахгүй байна. Таны хувьд аль хувилбарыг дэмжиж байна вэ?

-Сангийн яамны оруулж ирсэн зэсийн үнийн төсөөлөл өөрчлөгдөж байна. Эхлээд 6700, дараа нь 4200, одоо 3200 боллоо. Уламжлалт жишгээрээ гишүүд зэсийн үнэ хэд байхыг баталж явсан. Сүүлийн жилүүдэд гишүүдийн баталснаас зэсийн үнэ өсөж ирсэн. Харин өнөөдрийн нөхцөл байдал өөр байна. Үнийн гэнэтийн өөрчлөлтүүд хэд байхыг мэдэхгүй учраас 4200 ам.доллараар батлах нь зүйтэй гэж зарим гишүүд яриад байгаа. Миний хувьд эсрэг байр суурьтай байна. Бид хамгийн багаар бодож явах ёстой.Зэсийн үнэ өслөө гээд Монгол улсын төсөвт тэр хэмжээгээр орлого нэмэгддэггүй, Монгол улсыг хөгжүүлэх санд ордог байсан. Тийм учраас зэсийн үнэ өсөх юм чинь гэдэг байдлаар урсгал зардлаа хасаж баталж болохгүй. Өнөөдөр зэсийн үнийн хандлагыг судалдаг байсан байгууллагууд ч прогнозоо байнга өөрчилж байна. Өөрчлөлт нь дандаа уналттай гарч байгаа.

-Ер нь УИХ зэсийн үнэ хэд байхыг батлахгүй байж болохгүй юу?

-Батлах, үгүй талаар гишүүд янз бүрээр ярьж байна. Чили улс гэхэд тогтвортой байдлын сан үүсгээд, зэсийн үнийн сүүлийн 10 жилийн дундажаар шийдвэрлэдэг.Үүнтэй адил явж болно. Манай төсөв зэсээс хамаардаг учраас батлахаас өөр аргагүй.

-Зэсийн үнийг өндрөөр баталбал ямар эрсдэл байна гэж та үзэж байна вэ?

-Зэсийн үнийг өндрөөр баталснаар нэг талдаа төсвийн зардлыг нэмэгдүүлэх, нөгөө талдаа биелэхгүй ажлууд бий болно. Орлого орж ирэхгүй байснаар төсвийн алдагдал үүснэ. Одоо орж ирж байгаа төсөв 4.5 хувийн алдагдалтай болох гэж байна. Алдагдлаа санхүүжүүлэхэд хүндрэл гарч байгаа. Тийм учраас бид өндрөөр баталж өөрсдийгөө хуурах шаардлагагүй.

-Зарим гишүүд зэсийн үнийг 3200-гаар баталсны дараа үнэ нэмэгдвэл хий мөнгө гарч, Засгийн газар хяналт
Тонн зэсийн үнэ дээр 100 ам.доллар нэмэгдэхэд 12 тэрбумын орлого ордог. 1000 ам.доллар нэмэгдвэл 120 тэрбум гэх мэт. Тэр мөнгийг зарцуулах жагсаалтыг л гаргах шаардлагатай. Мөнгө нэмэгдсэн үед жагсаалтыг УИХ-д оруулаад шийдэх бололцоотой. Хамгийн гол нь төсвийн алдагдлаа юунаас санхүүжүүлэх вэ гэдэг чухал асуудал байна. Өмнө нь мөнгө байна, яаж үрэх вэ гэж байсан бол одоо бүсээ чангалах шаардлхгатай байгаа юм.

-Бүсээ чангалах тухай гишүүд ярьж байгаа. Гэвч чадахгүй л байна?

-Зардлаа хумихын тулд бодлогын болон процессын хувьд юунд анхаарах вэ гэдгээ бид харах ёстой. Тухайлбал УИХ-ын гишүүний  утасны лимит, хэвлэл захиалгыг багасгах нь зардал хумьж байгаа хэрэг мөн үү, биш үү? Тэрний оронд төрийн албан хаагчдыг цомхон, чадварлаг болгох тухай бодох ёстой. Төр өнөөдөр хамгийн том худалдан авагч болчхоод байна. Бид адилхан 100 юм авахдаа хямдруулдаг. Үүнтэй адил гар утасны зардлыг хямдруулж болно.

-Сангийн яам ирэх оны төсвийн төсөлд байж болох хувилбараар зардлыг маш сайн хумьсан гэж байсан. Үнэхээр тэдний зөв байж чадаж байна уу?

-Төсвийн төслийг харахад орлого 500 тэрбумаар, зардал 278 тэрбумаар буурахаар харагдаж байна. Хэрэндээ шахсан төсөв юм. Гэхдээ харах шаардлага байна. Төсөл дээр орлогыг 80 орчим тэрбумаар нэмэгдүүлэх, зардлыг 20 орчим тэрбумаар хасах санал гарагсан байгаа.