Эх оронч төрийн түшээ-2011
2011.12.13

Эх оронч төрийн түшээ-2011

Нэр дэвшигчдийг нэрлэж байна

Эх орныхоо төлөө үгээ хэлж, үйлдлээрээ тэмцэж байгаа түшээгээр хэнийг тодруулах вэ гэдэгт иргэд , саналаа ирүүлсээр байна. Уншигчдаас ирүүлсэн нэр дэвшигчдийн нэрсийг бид зарлаж,  тухай бүрт нь танилцуулж байгаа билээ. Манай уншигчид, ард иргэдээс "Зууны мэдээ" сонины zuuniimedee @yahoo.com цахим хуудас, zuuniimedee @yahoo.com  цахим хаяг болон 313399, 99037123, 155050 дугаарт утсаар болон мессэжээр ирсэн, мөн ТV-9 телевизийн mongol commet.mn хаягаар ирүүлсэн саналыг нэгтгэн олон санал авсан нэр дэвшигчдийг танилцуулж байгаа юм. Уншигч, иргэдийн нэрлэсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эх орон газар, шорооныхоо төлөө, иргэдийн эрх ашгийг хамгаалж юу хэлж, ямар байр, суурь илэрхийлж байсныг онцоллоо.

byambatsogt_uih -Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анхнаас нь эх оронч бус болсон гэж шүүмжилж байсан. Үүнээс хойш гэрээний гүйцэтгэлээр Засгийн газарт хэдэнтээ асуулга тавилаа. Хангалттай мэдээлэл авч чадав уу?

-УИХ-аас хоёр ч ажлын хэсэг байгуулан ажилласан, Ц.Батбаяр гишүүн "Оюутолгойгоос хүссэн мэдээллийг гаргаж өгөөгүйгээс ажлаа хийх боломж бүрдэхгүй байна. Бүтэн найман сарын турш мэдээлэл шаардаад авч чадсангүй. Монголын төр нэг хувийн компанийг дийлэхгүй байна. УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг ажлын хэсэг ч  биелүүлж чадахгүй нь. Тиймээс би ажлын хэсгийн ахлагчаас татгалзъя. Ажлын хэсгээ татан буулгаач. Монголын  төр компанийн өмнө  толгой гудайлаа гэдгээ зарлая. Энэ компанийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явж байна уу гэдгийг төр хянаж чадахгүй юм байна" гэж байсан. Мөн "ЭБЭХ-ний Ц.Зоригтыг огцруулах нэг шалтгаан минь энэ байсан" гэдгээ ч хэлсэн. Д.Зоригт Оюутолгойн гэрээ байгуулахад анхнаас нь гар бие оролцсон. Эхнээсээ энэ компанид УИХ-аас энэ компанийг хянах гэхээр Зоригт сайд Оюутолгой  компани нь  ч хөдлөхгүй  байна гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн.

Эх сурвалж: Зууны мэдээ

ШИНЭ МЭДЭЭ