Хэн юу хэлэв?
2010.10.25
Улстөр

Хэн юу хэлэв?

Хэн юу хэлэв?

МАХН ын 26-р их хурлыг угтаж намын нэр ,үзэл баримтлал,шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнөж буй.Тиймээс эл сэдвийн хүрээнд зарим хүний саналыг сонслоо.

Нам гэсэн анхны нэрээ сэргээхийг дэмжиж байгаа. 1924 онд Коминтерний нөлөөгөөр МАХН нэртэй болсон шүү дээ. Нам нэрээ өөрчлөх биш, уугуул нэрээ сэргээх гэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. МАН гэдэг бол үндсэндээ монгол хүний нам. Дэлхийд өрнөж буй даяаршил хийгээд хоёр их гүрэнтэй хиллэдгийн хувьд монгол хүн бүр эх орон, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын талаарх ойлголтыг хүн бүрт суулгаж өгөх ёстой.

Ингэхдээ манай нам зүүн төвийн үзэл баримтлал дээрээ бат зогсох учиртай. Үүнийг л үзэл баримтлалдаа тодотгож байгаа юм. Бүр тодруулбал, хүмүүсийн хэлж яриад байгаа шиг үзэл баримтлалаа өөрчилсөн асуудал огт байхгүй. Сүүлийн үед үзэл баримтлал тойрсон маргаан их үүсэж байгаа. Улс төрийн намын үзэл баримтлалыг их ярих тусам энэ нь эргээд бидэнд хэрэгтэй. МАХН ын зүүн төвийн үзэл баримтлал жирийн дундаж давхаргыг дэмжсэн байдгийг мэдэх хэрэгтэй. Нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотголоо гээд бидний шинэчлэл дуусахгүй. Бид үйл ажиллагааны шинэчлэл хийх ёстой.

Энэ ч утгаараа намын дүрэмд тодорхой өөрчлөлтүүд орох байх. Тэр тусмаа шинэчлэлийн асуудал хамгийн зөв цаг хугацаандаа яригдаж байна гэж ойлгож байгаа Олон жил яриад өнгөрөөгөөд'байх бус хийгээд үр дүнг нь харах ёстой. "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэдэг биз дээ.

 

ШИНЭ МЭДЭЭ