
2025.02.26
Цагааннуур сум Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Цагааннуур сум нь 1924 онд байгуулагдсан. Өдгөө 3 багтай, 1361 өрх, 5255 хүн амтай, төсвийн болон хувийн хэвшлийн 118 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Нийт аж ахуйн нэгжүүдээс 32 аж ахуйн нэгж, 30 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай” 131 дүгээр тогтоолоор Цагааннуур сумын нутаг дэвсгэрийг тариалангийн бүс нутаг болгон тогтоосон. 53 мянган га тариалангийн талбайтай тус сум нь Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 10 хүртэлх хувийг дангаараа бүрдүүлдэг томоохон сумдын нэг юм.
2024 онд Цагааннуур сум нийт 23302 га талбайгаас 31140.6 тонн үр тариа, үүнээс 30969 тонн улаанбуудай, 5580 тонн тэжээлийн ургамал, 4119.2 тонн тосны ургамал, 64.2 тонн төмс, 115 тонн хүнсний ногоо хураан авч, газар тариалангийн салбарт өндөр амжилт үзүүлсэн байна.
Мөн энэ баярт өдөр Төрийн дээд шагнал
- "Алтан гадас" одонгоор шагнагдсан Ё.Атарсайхан, М.Баяржаргал, Д.Хишигсүрэн,
- "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар шагнагдсан
- Г.Пүрэвсүрэн
- "Улсын аварга тариаланч"-аар шалгарсан
- "Тариан цацал" ХХК-ийн техникч Б.Чойжамц
- "Сэлэнгэ тариа" ХХК-ийн техникч Ч.Чимэддорж,