![Д.Амарбаясгалан: Баруун аймгуудын гүний худагт шинжилгээ хийх ажлыг эхлүүлнэ](http://byambatsogt.mn/media/news/original/2025/02/11/1a73d483cda27b212f83901080c94b55.jpg)
Д.Амарбаясгалан: Баруун аймгуудын гүний худагт шинжилгээ хийх ажлыг эхлүүлнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн Өлгий сумын иргэдтэй уулзаж, УИХ-аас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, батлагдсан хуулиудын талаар мэдээлэл өглөө.
Өлгий сумынхны зүгээс хорт хавдрын өвчлөл их байгаа учраас учир шалтгааныг нь тодруулах чиглэлээр судалгаа явуулахад анхаарал хандуулж өгөхийг хүслээ. Энэ асуудалд бүх түвшинд онцгой анхаарч, иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангаж ажиллахаа тэрбээр мэдэгдэв.
Баруун аймгуудын хувьд гүний худагтаа ямар ч шүүлтүүргүй байгаа гэдгийг иргэдээс олон давтамжтай санал өгч байна. Тиймээс яаралтай шинжилгээ хийх ажлыг эхлүүлнэ.
Улс орны аль ч цэг дээр амьдран суугаа иргэн бүрийн эрх хуулиар хамгаалагдсан, хөгжлөөс хоцрогдолгүй амьдардаг байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна. Тиймээс баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг гаргаж, аймаг, сумдтай бодлого нэгтэй ажиллах болно гэдгээ онцолсон юм.